Э.Бат-Үүлийн метро 10 жил дамнаж, Ж.Сүхбаатарын үед үргэлжилнэ

Хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн, их хотын түгжрэлийн асуудад сөхөгддөг. Улиг болсон хэмээгддэг эл сэдэв одоо ч олны анхаарлын төвд байсаар. Учир нь үе үеийн эрх баригч, удирдлагуудын хувьд нийслэлийн шийдэж чадахгүй асуудлуудын тэргүүн эгнээнд түгжрэл "залардаг".
Эл асуудлыг шийдвэрлэхээр "Түгжрэлийн сайд"-тай болоод хэдийн нэг жилийг ардаа үдлээ. Гэвчиг энэ хугацаанд дугаарын хязгаарлалтаас өөр түгжрэлийн асуудлыг шийдэж байгаа зүйл өнгөн дээрээ ажиглагдсангүй. Харин хэд хэдэн бодлогыг асуудлуудыг хөндөх жишээтэй.
Тэгвэл Түгжрэлийн сайд хотод метро барихаар судалж эхэлжээ. Эл санааг өдгөөгөөс 10 жилийн өмнө Э.Бат-Үүлийн үед санаачилж байсан.
2013 онд Э.Бат-Үүл Хотын мээр байхдаа түгжрэлийг шийдэхийн тулд ЖАЙКА-гаар метротой болох судалгааны ажлыг хийлгэсэн байдаг. Тухайн үед нийт 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэх тооцоо гарсан билээ. Ингэхдээ Японы засгийн газраас 600 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг метрод зориулж олгоно гэж мэдэгдэж байв. Улмаар бид 2020 он гэхэд метрогоо өлгийдөн авч, тууз хайчлах байлаа.
Нэг үгээр бол бид бодол санаандаа метротой болоод 10 жил, төсөөлөлдөө ашигладаг болоод гурван жилийг өнгөрөөжээ.
Тухайн үед ч метрогоо Энхтайвны өргөн чөлөө дагуу, хотын зүүнээс баруун зүг рүү 17.7 км урттайгаар газар доогуур болон гүүрэн хэлбэрээр барихаар урьдчилж, төлөвлөсөн байдаг.
Харамсалтай нь, Э.Бат-Үүлийн хөдөлгөсөн метро гацалтад орсон хэрэг. Харин түүний метроны судалгааны ажил нь тоосонд дарагдсан юм. Тэрбээр одоо ч түгжрэлийн асуудал сөхөгдөх үед LRT болон автобусны тоог нэмлээ гээд түгжрэлд өөрчлөлт гарахгүй гэдэг агуулгыг олон нийтэд илгээсээр байдаг. 10 жилийн өмнөх түүний метроны судалгаа, ТЭЗҮ бүхий материал одоо ч хэвээр гэх.
Харин уг асуудлыг Түгжрэлийн сайд нь 10 жилийн дараа сөхлөө. Ж.Сүхбаатар "Метро бол нийтийн тээврийн дараагийн үе шат. Энэ чиглэлд Хотын дарга бид хоёр ажиллаж байгаа" хэмээлээ. Түүнчлэн Э.Бат-Үүлийн үед хийлгэсэн ЖАЙКА-гийн судалгаа, ТЭЗҮ-ийг одоо шаардлага хангахгүй хэмээж буй. Тиймээс түүний хувьд БНСУ-ын буцалтгүй тусламжаар метро барих ТЭЗҮ хийлгэхээр судалж байгаа ажээ.
Өмнөх Засгийн газрын ажлыг дараагийн үе нь үргэлжлүүлэхгүйн улмаас 10 жилийн турш метроны асуудлыг ярьж байгаа нь даанч харамсалтай, мөн өрөвдмөөр. Ямартай ч түүний эл агуулга нь дараагийн сонгуульд сонгогдохгүй бол Э.Бат-Үүлийн метро шиг мөрөөдөл болж, замхрахын дохио гэлтэй. Метро ч бас сонгуулийн амлалт болж хувирах вий.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сүхбаатар МАНгар м�##� �######�ж д�##�д ороосой билээ
Бат-Үүл дахиад 4 жил болсон бол эхлүүлэх байсан шүү. Жайка ТЭЗҮ хийсэн 17.7 км тууш шугамтай.
Энэ хүрэн хар царай ажил хийх царай яавч биш
Японоор хийлгэсэн бүр зардлаа бага хугацаанд нөхөх төсөл байсан гэдэг.
Түгжрэлийг шийдэх гарц арга метро шүү дээ.Метро ашигл�##�танд орчихвол хотын төвөөр явдаг машины татварыг өдрийн 100.0 болгосон ч та нар хэлэх үгтэй шүү дээ,метрогоогоороо үйлчлүүл ээ гээд л болоо.Төв замыг хлтын төв хэсгийг хаасан ч боно шүү дээ
Метроны асууд�##� Бат-Үүлээс өмнө бараг л 2000 оноос хойш яригдаж байсан шүү дээ
Сүгбаатар гэж хөдаө царайлсан орк �########�гийн ярьж байгааг, хувийн машин унуулахгүй ,өмхий хөлдүү хажаагийн сууд�##�гүй шахааны автобусандаа энэ хотынхныг явуулнагэнэ
Энийгээ бодлогын шийдлээ олсон ч гэх муу л�##�арыг хэдэн замын цагдаатай нь замтай нь тэгшилчихмээр л�##�ар .... �########�
Батүүл метро бариад ҮҮЛний дээр нуучихсан.Хэзээ доошлох бол.Төмөр зам нуугдсан байсныг олж дээшээ гаргасан.Воган явж байгаа,,,!!!
Batuul geed hujaa ub horlono uu gehees sain zuil jiihgui baabar enhsaihan geed heden hujaag hyadad zoriud mongold uls turd soij baigaa
500 хан метр замыг 3аас 5 жил тавьдаг уб хот метрог 20 иос 30 жил барих нь мэдээж биздээ тэхээр 50 иас дээш насныхан метротой болохыг үзэхгүй бурхан болно
Түгжээ сайд метрог огт ярихгүй үл тоож байсан одоо л нэг сэхээрэх шивдээ ш�##� хэрэггүй юманд их ч мөнгө зарцуулаад эцэст тэгш сондгой болж хорио тавьсан мулгуу сайд