Трамп Ерөнхийлөгч болбол улс төрийн дайснуудаа шоронд хийнэ гэв

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп мягмар гарагт /2023.08.29/ ярилцлага өгөхдөө Цагаан ордонд дахин томилогдвол улс төрийн дайснуудаа шоронд хийнэ гэжээ. Нэвтрүүлэгч Гленн Бек түүнтэй ярилцахдаа 2016 онд өрсөлдөгч Хилари Клинтонг шоронд хийнэ гэж ярьж байсныг нь сөхсөн байна.
Бек “Та Клинтонг шоронд хориогүйдээ харамсдаг уу, Хэрвээ дахиад ерөнхийлөгч болбол хүмүүсийг шоронд хийх үү” гэж асуужээ. Үүнд Трамп “Энэ асуултад хариулахад, надад сонголт байхгүй. Учир нь гэвэл тэд биднийг ч гэсэн шоронд хийхээр оролдож байна” гэж хариулсан юм. 77 настай түүний эсрэг АНУ-ын Холбооны шүүхэд 4 хавтаст хэрэг үүссэн байгаа.
Прокурорууд түүнийг сонгуулийн үр дүн өөрчлөхийг оролдсон, нууцын зэрэглэлтэй мэдээлэл хууль бусаар хадгалсан гэх мэт 91 эрүүгийн хэрэгт буруутай гэж үзэж буй. Энэ сарын эхээр “Politco” сэтгүүл Трампыг дээд талдаа 641 жилийн хорих ял сонсож магадгүй гэж таамагласан. Түүний дахин 13 өөр эрүүгийн хэрэгт буруутай гэж үзсэний дараа “Forbes” сэтгүүл Трампад оногдож болох хорих ялын дээд хугацааг 717 жил гэж тооцоолсон байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.