Монгол Улсад өнөөдөр айлчлах Саудын Арабын ханхүү хэн бэ

Саудын Арабын ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд өнөөдөр Монгол Улсад айлчлах билээ. Тэрбээр ЕТГ-ын урилгаар ирж пүрэв гараг хүртэл (2023.09.07) Монголд байх юм. Турки бин Мухаммад бин Фахд Аль-Саудын талаар товч мэдээлэл хүргэе.
Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд нь 1979 оны аравдугаар сарын 5-ны өдөр Саудын Араб улсын Эр-Рияд хотод мэндэлжээ. Түүний аав, хунтайж Мохаммед бин Фахд нь улсынхаа зүүн мужийн захирагчаар ажиллаж байсан юм. Ханхүү Туркигийн өвөө нь Салман бин Абдулазиз хаан аж.
Хунтайж Турки бүрэн дунд боловсролоо Саудын Арабын Дахран сургуульд эзэмшсэн байна. Тэрбээр 2002 онд “King Faisal University”-ээс хуулийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Ханхүү Турки “TAALEM” боловсролын үйлчилгээний компанийн дарга, мөн “Amiantit” компанийн захирлаар ажилладаг.
Тус компани нь хоолой болон үүнтэй холбогдох бүтэгдэхүүн үйлдвэрлэж, худалддаг байна. “Amiantit” нь охин компаниудтайгаа нийлээд хоолой үйлдвэрлэдэг 30 үйлдвэртэй юм. Тэрбээр Саудын Арабын засгийн газрын гишүүн, Төрийн сайдын албан тушаал хашдаг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
saudi arabaas neft awaachee! orosiin haraataas salah tsagn bolson