Намрын сэдвүүдУлс төрийн мэдээ

ЗГ: "Халзан бүргэдэй" ордыг нутгийн иргэдийн саналд үндэслэн, ашиглах эсэх шийдвэрийг гаргасугай

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий Ховд аймаг дахь газрын ховор элементийн хайгуулын талбайн асуудлыг хэлэлцэж буй нь анхаарал татсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч өдрүүдэд Ховд аймагт ажиллаад ирсэнтэй холбогдуулан, уг асуудлыг тухайлан хэлэлцэж байгаа юм.

Хуралдаанаар "Халзан бүргэдэй ордын үйл ажиллагааны тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан байна. Тогтоолын агуулга нь "Орон нутгийн иргэдийн санал хүсэлтэд нийцүүлэн, "Халзан бүргэдэй ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эсэхийг шийдсэгүй" гэх утгаар гарчээ.

Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Газрын ховор элементийг эдийн засгийн эргэлтэд оруулах, энэ чиглэлд олон улстай хамтран ажиллах зэрэг Засгийн газрын үндсэн бодлого чиглэл алдагдахгүй" гэх байр суурийг илэрхийлсэн байна.

Тогтоолын дагуу ордыг ашиглах эсэх шийдвэр гаргахдаа орон нутгийн иргэдийн саналд үндэслэх нөхцөл байдал үүсч байна. Уг хайгуулын талбайд өнгөрсөн жил өрөмдлөг эхэлсэн ч холбогдох байгууллагуудын зөвшөөрлийг аваагүй гэх шалтгаанаар зогсоогоод байгаа юм.


Энэ талаарх редакцийн өмнөх агуулга:

Л.Оюун-Эрдэнэ, Д.Эрдэнэбилэг нарын дайн ба Халзан бүргэдэйн орд бичвэрийг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 6, 2023 10:18

Ээ хөөрхий

Зочин
Зочин
9 сар 6, 2023 11:04

Иргэдээр шийдвэр гаргуулах хэмжээнд хүртэл доройтсон Оюунэрдэнэ та өргөдлөө өгнө үү. Төр засаг байхын хэрэг байхгүй болсон уу. Жинхэнэ төр самарна гэдэг чинь л энэ.

Зочин
Зочин
9 сар 6, 2023 11:11

Irgdeiin oroltsoo chuhal shuu, sain bna. Gol n undeslel sudalgaa hiigdvel haa haanaa gomdolgui ee.

Зочин
Зочин
9 сар 6, 2023 12:14

Uy ve!! Shuud ergeltend oruulaach!! Tur bgaagiin xereg uy bilee!! Naad orkuud chine xeden tugrug xalaasalchaad l orilj bgaa shdee!!

Холбоотой мэдээ

Back to top button