Ч.Хүрэлбаатар: Н.Алтанхуяг, Х.Баттулга нар экспортоо хааж, ХАА-н салбар ухарч байсан

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Өнөөдрийн /2023.09.06/ хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдлыг хэрхэн хангаж байгаа талаарх саналаа танилцуулж, дэмжүүллээ. Манай улсын валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрэхэд 67 сая төгрөг дутуу байна. Одоо 3.9 тэрбум ам.доллар байна. Өнгөрсөн сараас 106 сая ам.доллароор нэмэгдсэн. Энэ нь цаашид төгрөгийн ханш тогтвортой байх нөхцөлийг баталгаажуулж өгч байна.
2023 оны эдийн засгийн бодлогыг тодорхойлохдоо цар тахлын өмнөх хэмжээнд экспортоо хүргэнэ гэдэг зорилт тавьж байсан. Эхний найман сарын байдлаар Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ 41 сая ам.долларт хүрсэн нь цар тахлын өмнөх үеэс 16 сая ам.доллароор нэмэгдсэн. Зэсийн баяжмалын хэмжээ 1.2 сая мянган тонн хүрсэн. Төлбөрийн тэнцлийн баланс эерэг гарах нөхцөл бүрдсэн.
Цаашдаа анхаарч ажиллах асуудлууд байна. Жонш, төмрийн хүдрийг биржээр худалдаалах ажил эхэлнэ. Бэлтгэл ажлыг хангах үүрэг чиглэлийг Засгийн газар өглөө. Биржээр бараа бүтээгдэхүүнүүд үнэтэй худалдаалагддаг. Мөн өрсөлдөөн их орж ирдэг.
Энэ нь нүүрсний экспорт дээр харагдлаа. Далд зүйлс бүгд, ил тодорхой болсон.
Уул уурхайн биржийн тухай хуулийг долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн үр дүнд биржээр худалдах нүүрсний хэмжээ, үнэ өссөн. Уул уурхайн компаниудын борлуулалтын мэдээлэл ил тод олсон. Орон нутгийн жижиг Тавантолгой компанид Бүрэн эрхт төлөөлөгч ажиллахаа больсоноос хойш нүүрсээ биржээр биш гэрээгээр худалдаалж эхэлсэн. Хуучин тогтолцоогоо санагалзаж ийм үйлдэл хийсэн. Хаалганы цаана өндөр дүнтэй гэрээ хэлцэл хийдгийг болиулах гэж биржийн худалдаа нэвтрүүлсэн. Үүнийг таслан зогсоох ёстой гэж үзэж байна. Цаашид биржээр борлуулаагүй нүүрсээр хилээр гаргадаггүй болно.
Экспортын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд төмөр замын бодлогыг оновчтой болгох арга хэмжээг авна" хэмээлээ.
Мөн тэрбээр сэтгүүлчийн асуултад дараах хариулт өглөө.
-Нүүрснээс гадна угаасан ноолуурыг мөн экспортолж байгаа. Ноолуур түүхий эдийн экспортын хэмжээ ямар байх вэ?
-Хөдөө аж ахуйн салбарын экспортод том ухралт 2014 онд гарсан. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд, "Женко" Х.Баттулгыг сайд байхад экспортоо хааж байсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үүнийг болиулсан. Энэ жил ноолуур асуудалгүй харьцангуй өндөр үнээр гарч, борлуулагдсан. Бүх зүйлээ хааж хөгжсөн салбар дэлхий дээр байхгүй. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газар анхаарч ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хотгор шанагын хулгайч төрийн сайд хийхийг үздэг мөн ч муухай яа
Чам шиг хужаагийн хошного долоож яваагүй шүү.
Гонгинсон өсөрхөг шаар шүүү урдахь ажилаа барахгүй бж бас хов зөөгөөстэй кккк
Энэ нөгөө монголын газар нутгийг бүх баялагтай нь хятад хүлээлгэж өгөх хэрэг нь юу болов
Хүрэлбаатар гарч ирэхээр л бүх юм сайн сайхан болдог мөн ч өөрийгээ магтах дуртай нөхөр шүү. Аль 2014 оны юм ярьж байхаар одоо хог болоод байгаа арьс ширийг үнэд хүргэчихээд хүн шүүмжлээ ч.
Одоогийн байдлаар Хотгор шанагын уурхай яг хэний мэдэлд байгааг засгийн газар зарлах хэрэгтэй.
Ард түмэн шаардая
Хотгор шанага
Хотгор шанага энэ тэр чинь яасан бэ �##�танхуяг баттулга хоёрыг бас муулчжээ.ухраасан ч гэх шиг чи тэр үёд юу хийж байсын өөрийнхөө хариуцлагагүйг эхлээд ярив�##� яасым
Монгол улсын ерөнхийлөгч танаа иргэн Ч.Хүрэлбаатарын асуудлаар ард бидэнд нээлттэй хариулт өгнө үү?
Сайд аа, чөлөөт бүсүүд яагаад ажиллахгүй байна аа. Хэрэггүй юм бол хаах хэрэгтэй.
энэ муу хулгайч луйварчин өөрөө ёстой эдийн засгийн хорт саад биздээ новш чинь
Энэ орк кассын няравын ажлыг хийх юмаа. Эдийн засгийн хөгжил гэдэг ойлголтыг нүүрс зарж мөнгө цуглуулах гэж боддог бололтой. Ийм дуракаар сайд тавиад бид хөгжих үү. Хайран цаг хугацаа.