УРЛАГ
Дуурийн театрын ойн арга хэмжээ 35 хоног үргэлжилнэ

Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн Театрын хамт олон 60 жилийн ойн арга хэмжээгээ "Сонгодог жаран" цэнгүүнээр эхлүүлнэ. "Сонгодог жаран" цэнгүүн 2023 оны есдүгээр сарын 9-ний 20:00 цагт Сүхбаатарын нэрэмжит талбайд нээлттэй болно.
Улмаар ойн арга хэмжээ аравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1963 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 132/182 тоот тогтоолоор Улсын Хөгжимт драмын театрыг Улсын Дуурь бүжгийн театр, Улсын Драмын театр гэсэн бие даасан хоёр театр болгох шийдвэр гарснаар одоогийн УДБЭТ үүссэн түүхтэй.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.