УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Рийлчин"

Спикер "рийлчин" болжээ. Тэрбээр есдүгээр сарын 06-нд "рийл"-ээ цацсан. Түүнд өөрийгөө УИХ-ын дарга хэмээн танилцуулж, өөрийнхөө ажлын чиг, үүрэг зэргийг тайлбарласан нь олон хүнд хүрсэн байна. Энэхүү рийл 500 гаруй шэйр, 1.5 мянган лайк авчээ.

Харин хоёр дахь рийлээ есдүгээр сарын 08-нд цацсан. "Энэ миний ажлын өрөө, ажлын ширээ, олон улсын хуралд тавих илтгэл дээрээ сууж ажиллаж байна" хэмээн хөнгөхөн, тайлбартай эхлүүлжээ. Тодруулбал, тэрбээр БНСУ-ын нийслэл Сөүл хотод болох “Ази, Номхон далайн бүс нутаг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалтад үндсэн илтгэгчээр оролцох бэлтгэл ажлаа хангаж байгаа талаараа ийнхүү танилцуулжээ.

Албан мэдээллээ 90 секундэд ингэж хөнгөхөн тайлбарлаж, олон нийтэд хүргэсэн улстөрч гэж тодорхойлогдох нь холгүй байна.

Цахим орчинд нэг талаар "хийх зүйлгүй, мөнгө зарлагадсан ажил хийжээ" гэж шүүмжилсэн бол нөгөө талаар "орчин үед рийлээр хамаг мэдээ мэдээлэл авдаг болсон залууст улстөрийн агуулгыг хөнгөхөн хүргэж байгаа нь оновчтой" хэмээж буй юм. Ямартай ч спикер олон нийтэд ажлаа арай өөрөөр, илүү хөнгөнөөр тайлагнаж тайлбарлах арга олж, "рийлчин" болжээ.

Н.БЭХНЭМЭХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Del
Del
9 сар 11, 2023 15:55

Хийл гэж юу вэ монгол үгсийн санд байгаа юу

Зочин
Зочин
9 сар 11, 2023 21:46

Хулхны луйварчин новш гэж

Холбоотой мэдээ

Back to top button