Top StoriesУЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Унтаа сайд

Тархи үхэжсэн донороос эд эрхтэн авахдаа мэдээллийг ар гэрт нь бүрэн өгөөгүй, нөхөн олговрыг нь эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлөөгүй шалтгаанаар олгохоос татгалзсан кэйс өнгөрөгч долоо хоногт олон нийтийн анхаарлыг ихээр татсан юм. Уг асуудлаас үүдэж,

Нэг талд, Эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлд мэргэшиж буй эмч нарыг олон нийтэд буруугаар ойлгуулж, энэ чиглэл дэх төрийн тодорхой ажлуудыг сааруулах, кадавр донорын олдоцыг хумих зэрэг бодит эрсдлүүд үүслээ гэсэн өнцөг,

Нөгөө талд, Тархи нь үхэжсэн донороос эд эрхтэн авахдаа ар гэрт нь мэдээллийг бүрэн өгөх, задлан хийхдээ цогцост хүндэтгэлтэй хандаж, зүй ёсоор оёдол тавих зэрэг эмч, эрүүл мэндийн салбарынхны харилцаа, хандлагын асуудал ч сөхөгдсөн.

Өнгөрөгч парламентын үед Донорын тухай хуулийг батлахдаа,

Хэн бүхний донор байх эрхийг,

13.2. Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно.

Амьгүй донороос,

  • 15.1.Тархины үхэлтэй нь тогтоогдсон донороос эс, эд, эрхтэн авна.
  • 15.2.Энэ хуулийн 13.2-т зааснаас бусад амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр авна.
  • 15.3.Амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа зүрхний үйл ажиллагааг зохиомлоор удирдана.
  • 15.4.Донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах ажилбарт оролцож байгаа буюу реципиентийг эмчилж байгаа эмч энэ хуулийн 10.1.2-т заасан багийн бүрэлдэхүүнд орохыг хориглоно гэж заасан байдаг.

Ирэх намрын чуулганаар Донорын тухай хуулийг илүү төгөлдөршүүлэх замаар, эд, эс шилжүүлэн суулгах, Цусны донорын тухай хэмээн хоёр салгах хувилбар яригдаж байгаа юм.

Цаашлаад амьгүй донор болж эс, эд, эрхтэнээ бусдад шилжүүлсэн хүний /даатгуулагчийн/ ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3 сая 500 мянган /3,500,000/ төгрөгөөр тогтоосон ч үүнийг ЭМД-ын системтэй уях нь зөв үү гэдэг асуудал саях кэйсийн үеэр хүчтэй яригдав.

Аль ч муу, сайн зүйлд эсрэг утга, өгөөжтэй тал гэж заавал бий. Тэгвэл "Эмч нарын нэр хүндийг унагалаа, амьгүй донор олдохоо болино" гэсэн энэ их сошиал шүүмжийг уг нь сэргэлэн шиг сайдтай салбар бол сайтар эерэгшүүлэх боломж байв.

Ийм эгзэгтэй, нийгмийн анхаарал тэр чигтээ салбар луу нь чиглэсэн үед тэр олон нийтэд төдийлөн ойлгогдож өгдөггүй, донорын асуудлыг маш сайнаар тайлбарласнаар нийгмээ хөөсөө эерэгшүүлээд, үр дүнгээ хүртчих боломж байв.

Гэвч тэгсэнгүй. Нам жим, "над дээр ямар муу хэрэг тохогдох бол" гэсэн айдсаар бүгэж байтал нийгмийн анхаарлын чиг үндсэндээ донорын асуудлаас өнгөрөгч амралтын өдрүүдээр буучхав. Гэтэл даваа гаригийн өглөө нь С.Чинзориг сайд гэнэт унтаж сэрсэн мэт "Олон нийтээсээ уучлал хүсье" гэсээр гарч ирэв. Ер нь уучлал гуйгаад байгаа агуулгаа ч бүрэн дүүрэн ойлгосон шинжгүй.

Ямар ч асуудлыг ер нь тогтвортой, удаанаар тайлбарлаж байж, тэр нь нийтийн ойлголт болж тогтдог. Энэ жишгээ бүр хаячихсан салбар бол эрүүл мэндийн салбар. Даатгалаар үйлчилдэг гэх нэрийн дор аль ч төрийн статустай эмнэлэгт нь хүн ард нь олноороо багширчихдаг. Тиймээс ч эрэлт өндөртэй энэ байдалдаа дасаад, ер юуг ч үйлчлүүлэгчдээ ойлгуулахыг эрүүл мэндийн салбар чухалчилдаггүй.

Салбарынхаа энэ мэт асуудлыг ийм өдрүүдэр нэг бүрчлэн тайлбарлаад, хүн ардадаа өчнөөн ач тусаа өгчихсөн алтан гартай эмч нараараа шинжлэх ухаанч тайлбар хийлгээд, монголчуудын уламжлалт шүтлэг бишрэлээс үүдэж улсад нь шинэ тутам хөгжиж буй эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлд хэрхэн мухардсаар байгаа талаар эг мадаггүй ярих ёстой. Тайлбарлах учиртай өдрүүд өнгөрөв. УИХ-ын намрын чуулганаар зайлшгүй шийдүүлэх хэрэгтэй асуудлаа ч одоо л ярьдаг газар байлаа.

Гэвч тойргийн хэдэн сумдаа дамжиж, соёлын клуб төдийхөн тохижуулангаа намын ажилд идэвхтэй оролцдог хэдхэн хүрээг "аргалж" ажиллаад сурчихсан С.Чинзоригийн тархи тэгж тэлж, том сэтгэж чадсангүй. Тэр зүгээр л өчигдөр эрүүл мэндийн салбараа биш, өөрийнхөө толгойг л хайрлаж, "Уучлал хүсье" гэж хэлчхээд орлоо.

Улс орны амин чухал салбаруудаа сүүлийн хэдэн жил дамнан, тохиролцооны, мэргэжлийн бус, ажил хийдэггүй сайдаар удирдуулж яваагийн хэргийг эдүгээ бид улсаараа амсаж яваа билээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ямар аймшигтай юм бэ

Зочин
Зочин

Заяагүйшдээ Чинзориг

Зочин
Зочин

Chinzorig boli boli chaddag negend ni ajlaa ug

Зочин
Зочин

Ямар аймшигтай хэрэг вэ

Зочин
Зочин

Боловсролоор тун дорой, түүнээсээ болоод сэтгэцийн гажигтай мэт харагддаг, хөгийн амьтан !!!

Зочин
Зочин

2024 onii songuulid man an namiig bitgii songoochee

Зочин
Зочин

Мэргэжлийн бус сайд шүү дээ. Цаашид мэргэжлийн бус хүнийг чух�##� �##�бан туша�##�д томилдогоо болимоор байнаа

ZOCHIN
ZOCHIN

yalagdsandaa horsoj ursuldugchiinhuu ger bul ruu zanalhiilj baisan hunii husel muruudul buren bielsen harin odoo shudarga, sain ajillahahaas uur

Холбоотой мэдээ

Back to top button