ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

“Fitch Ratings” агентлаг “Mongolian Mining Corporation”-ийн зээлжих зэрэглэлийг В ангилал болгож, ахиуллаа

“Fitch Ratings” агентлаг Монголын нүүрс үйлдвэрлэгч “Mongolian Mining Corporation” (MMC)-ийн гадаад валют гаргагчийн урт хугацааны зээлжих зэрэглэлийг (IDR) “В” гэж баталлаа.

Түүнчлэн 2026 оны есдүгээр сард дуусгавар болох ам.долларын ахлах үнэт цаасны эцсийн үнэлгээг "B" болгож, "RR4"-ийн сэргэлтийн зэрэглэлийг тогтоожээ.

Уг үнэт цаасыг ММС болон түүний 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани болох “Энержи Ресурс” ХХК хамтран гаргасан. MMC солилцооны саналаа биелүүлж, хөрвөх чадвар болон өрийн төлбөрийн төлөвийг сайжруулснаар энэ оны наймдугаар сарын 28-нд байршуулсан RWN үнэлгээнээс хасагдсан байна.

MMC-ийн зээлжих зэрэглэлийн үнэлгээ нь хэрэглэгчийн төвлөрөл, хязгаарлагдмал цар хүрээ, Монгол дахь уул уурхайн зохицуулалтын хэлбэлзэл зэргээс шалтгаалан хязгаарлагддаг юм.

ММС-ийн дахин санхүүжилтийн эрсдэл нь солилцооны саналыг дуусгасны дараа багасаж, илүү их хэмжээний бэлэн мөнгөний буфер нь хөрвөх чадварыг нэмэгдүүлж, өрийн эргэн төлөгдөх хугацааг нэмэгдүүлнэ.

Ташрамд дурдахад, ММС-н орлогын 98 хувь нь коксжих нүүрснээс хамааралтай тул “Fitch Rating”-р үнэлэгдсэн бусад нүүрс олборлогчидтой харьцуулахад бага орлоготой аж. Тиймээс компани коксжих нүүрсийг төрөлжүүлэхийг эрмэлзэж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button