Байден: Энэ дайны хариуцлагыг зөвхөн ОХУ л үүрнэ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн уулзалт мягмар гарагт /2023.09.19/ эхэлсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НҮБ-ын өмнө үг хэлэхдээ цугласан удирдагчдыг Украины талд зогсон, ОХУ-ын түрэмгийлэгчидтэй тэмцэхэд нь туслахыг уриалсан байна.
Байден “ОХУ ямар ч үр дагаваргүйгээр Украинд харгислал үйлдэж, дэлхий тэрийг нь мартана гэж бодож байгаа. Хэрвээ Украины газар нутаг хуваагдахыг бид хараад суувал аливаа улсын тусгаар тогтнол баталгаатай гэж үү” хэмээжээ.

АНУ болон холбоотон улсууд Украины эрх чөлөөний төлөөх тэмцлийг дэмжинэ гэж Байден хэлэхэд цугларсан эрхмүүд чангаар алга ташсан байна. Тэрбээр “Энэ дайны хариуцлагыг зөвхөн ОХУ үүрнэ. Мөн дайныг шууд зогсоох чадал зөвхөн ОХУ-д л бий” гэж хэлсэн юм.
Байден АНУ-ын гадаад бодлогын тэргүүлэх хэсгийг холбоотнуудаа Украиныг дэмжихийг уриалах болгосон. Харин Америкийн Бүгд Найрамдах намын зарим гишүүд Украинд зарцуулж буй мөнгийг багасгах хэрэгтэй гэж бодож, Байденыг шүүмжилж байгаа аж.
Тухайлбал Төлөөлөгчдийн танхимын спикер Кевин МакКарти Украин руу олон тэрбум ам.долларын зэвсэг илгээсээр байх ёстой юу гэж асуух болсон. Мөн Дональ Трамп дахин ерөнхийлөгч болбол дайныг түргэн дуусгах арга хэмжээ авна гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ , барууны улсууд өдсөөр байгаад дайн гаргуулж чадсан.Одоо зэвсэг нийлүүлэхээ больчихоор дайн зогсох юм. Буруу ишлэсэн сүх шиг юм яриад байна .Зөнөг тэнэг з�##�гасан хүн байна даа.
ХЭРВЭЭ ОДОО УКРАЙНЫ ГАЗАР НУТГИЙГ ХУВААГДАХЫГ БИД ЗҮГЭЭР ХАРААД СУУХ ЮМ БОЛ ДАРАА НЬ БУСАД АЛИВАА УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ БАТАЛГААТАЙ ГЭЖ ҮҮ? ГЭДЭГ НЬ ИЙМ ҮЗЭГДЛИЙГ ХЭВИЙН ГЭЭД ТОГТЧИХВОЛ ЖНЬ: ОХУ ДАРАА НЬ ХИЛ ЗАЛГАА ӨӨР БУСАД ОРНУУД РУУГАА ХАЛДАН ДОВТОЛБОЛ ДЭЛХИЙ ДАХИН ҮҮНИЙГ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ ГЭЖ ХАРАХААС ӨӨР АРГАГҮЙ БОЛНО ГЭЖ ДҮГНЭЖЭЭ, ЭРГҮҮ МАЛ МИНЬ!!!
Ану дайныг зогсоох хүсэлгүй нь харагдаж бна...