НИЙГЭМНийгэм мэдээ
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдрөөс эхэлнэ

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдрөөс эхэлж байна. Тодруулбал, энэ сарын 20-22-ны хооронд нийт гурван хоногийн хугацаандз зохион байгуулахаар товложээ.
Энэ удаагийн шалгалтын бүртгэлийг наймдугаар сарын 16-наас эхлүүлсэн юм. Улаанбаатар хотод 1604 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлээд байна.
Төрийн албаны тухай хуульд зааснаар уг шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулагдсан. Улмаар энэ онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу дөрвөн удаа зохион байгуулахаар тогтож, хугацааг товлон зохион байгуулж байна.
Энэ удаагийн буюу гуравдугаар улирлын ерөнхий шалгалтыг нийслэлийн нутгийн захиргааны Яармаг дахь цогцолборт зохион байгуулж, Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөлөөс бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
Эх сурвалж: НИТХ-ын ХМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.