НИЙГЭМНийгэм мэдээ

Буйр нуурын мөнгөлөг хэлтэг загаснаас CyHV-2 вирустэй төстэй халдвар илэрчээ

Дорнод аймгийн Халх гол сумын Буйр нуурт зургаадугаар сард загас олноор хорогдсон тохиолдол гарсан билээ. Улмаар тус бүсийн ойр орчмын ус, хөрс, загасны дээжийг Биологийн хүрээлэнд шинжилж, урьдчилсан дүгнэлтийг гаргасан байна.

Дүгнэлтээр хэлтэг загасны өвчний шинж тэмдэг нь бусад улсад тархсан "Cyprinivirus" төрлийн "Ceprinid her pesvirus" вирусний халдварын шинжтэй төстэй байгаа ажээ. Энэ төрлийн вирус нь зөвхөн хэлтэг загасанд халдварладаг байна.

Биологийн хүрээлэнгийн эрдэмтдийн шинжилгээний үр дүнд нуурын усны MNS 0900:2018 стандартад тусгагдсан 18 үзүүлэлтийг сонгон авч, ДЭМБ-аас гаргасан улс орнуудын мөрдөж буй ундны усны стандарттай харьцуулжээ.

Улмаар Монгол Улсад мөрдөгдөж байгаа ундны усны стандарт MNS 0900:2018 болон ДЭМБ-аас гаргасан улс орнуудын ундны усны стандарт шаардлагыг хангаж байна гэж судалгааны тайланд дурдсан байна.

Харин усны микроэлементийн шинжилгээгээр бари, стронци, молибден, никель, кобальт, хүнцэл, рубиди, уран агууламж илүү нэмэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button