ДАТА: Арслантай гүүрийг шинээр барих зураг төсөлд 120 саяын тендер зарлажээ

Арслантай гүүрийг нурааж, шинээр барьж, холбоос зам тавих зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээнд 120 сая төгрөгийн тендерийг зарласан байна. Тодруулбал, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас нийслэлийн төсвийн хөрөнгөөр уг ажлыг хийхээр төлөвлөжээ.

Ингэхдээ Сүхбаатар дүүргийн 1 болон 8 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 1, 6 дугаар хороонд Арслантай гүүрийн шинэчлэлт, холбоос замын зураг төсөл боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа ажээ.

Тендерийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр аравдугаар сарын 20-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх бөгөөд аравдугаар сарын 20-ны өдрийн 10.30 цагт Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 1012 тоот өрөөнд нээнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.