Улс төрийн мэдээ

Ж.Ганбаатар: Нэг сарын хугацаанд АИ92 тасалдахгүй, үнэ өсөхгүй, дизель түлш ургац хураалтын үеэр хүрэлцэнэ

ОХУ пүрэв гарагийн /2023.09.21/ орой бензин болон дизель түлшний экспортоо Беларусь, Армени, Казахстан, Киргизстанаас бусад улсууд руу түр хугацаанд зогсоосон талаар гадны хэвлэлийн агентлагууд онцлоод буй.

Уг экспортын хоригт Монгол Улс багтсан уу, шатахуун болоод дизель түлшний нөөц хэд хоногт хүрэлцэхээр вэ зэрэг асуудал олны анхаарлыг татаад байгаа юм. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр /2023.09.22/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Нэг сарын хугацаанд АИ92 тасалдахгүй, үнэ өсөхгүй, дизель түлш ургац хураалтын үеэр хүрэлцэнэ гэсэн тойм мэдээлэл өгсөн юм. Улмаар,

"ОХУ дотоодын зах зээлийнхээ үнийг буулгахын тулд экспортын хориг арга хэмжээ авч байгаа. Манай улсын хувьд экспортын хориг арга хэмжээ авсантай холбоотойгоор бэлтгэл ажлуудаа өмнө нь хангаад байсан. Дизель түлшээ бид 40 хоногоос дээш нөөцтэй болгож бэлтгэсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш 70 мянган тонн АИ92 авч байсан. Хэрэглээ зуны улиралд харьцангуй өндөр байсан ч нөөцөө хангах чиглэлд тасралтгүй ажилласан.

Шатахууны экспортын хоригтой хэдий ч өргөн хэрэглээний АИ92 шатахуун нэг сарын хугацаанд тасалдал үүсэхгүй. Үнийн хувьд нэмэгдэхгүй. Гэхдээ ачилт 7-10 хоногийн саарахад дотоодын нийлүүлэлт саарна. Үүнийг бол би ярилцлага бүр дээрээ хэлж байгаа. Одоогоор нөөцийн савуудын ихэнх дүүрэн байгаа. Ийм нөөц манай улсын түүхэн дээд хэмжээ юм.

Бид "Роснефть" компани руу хандсан байгаа. Манай улсад энэ өдрүүдэд ОХУ-ын Төрийн думын дарга айлчилна. Айлчлалын үеэр шатахуун импортын асуудлыг сөхөн ярихаар бэлтгэж байгаа.

БНХАУ-аас евро 5 ангиллын шатахуун импортлох боломжтой. Одоогоор бид импортолж байна. Ер нь урд хөршөөс авахад нэлээд хүндрэлтэй, зарим саруудад экспортоо бүр зогсоодог. Засгийн газар хоорондын хэлэлцээрээр бид гуйж, шатахууны хуримтлалаа сэлбэж байгаа гэсэн үг" гэв.

Сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

ргац хураалтын үед дизель тасалдах эрсдэл бий юу?

-Дизель түлш 30 хоногоос дээш хүрэлцэхээр байгаа. Дээр хэлсэнчлэн үүнд бид дөрөвдүгээр сараас бэлтгэсэн. Одоогоор 40 орчим хоногийн нөөц бий.

-Өөр улсаас шатахуун авах асуудлаар салбар ямар бодлого баримталж байгаа вэ?

-Хоёр хөршөөс өөр улсаас шатахуун авахад мэдээж нээлттэй. Гол нь тээврийн асуудлаас үүдээд, зарагдах үнэ нэмэгдэх учраас л хоёр хөршдөө хандахаас өөр аргагүй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 22, 2023 12:01

Иран тэргүүтэй арабын нефть ихтэй орнуудтай шатахууны гэоээ хийгээчээ. Тэнд шатахуун манай энд байгаа үнээс 5 дахин хямд юм байна лээ шүү дээ. Тэгэхээр манайд ачаад ирэхэд манай одоогийн үнээс хямд байх магадл�##�тай.

Зочин
Зочин
9 сар 22, 2023 13:00
Reply to  Зочин

нефтийн үйлдвэр ашигл@лтанд орох уу

Зочин
Зочин
9 сар 22, 2023 12:08

Өнөөдрөөс эхлээд төрийн байгууллагуудын бүх шатны дарга нарыг �##�баны машин хэрэглэхийг хориглоочээ Ерөнхий сайдаа. Энэ бол Засгийн газрын яар�##�тай авах арга хэмжээ шүү. Машин унаж хөдөө гадаа томилолтоор явах ажлыг зогсоох хэрэгтэй. Эмнэлэг онцгой цагдаагийн зөвхөн аврах г�##� унтраах гэмт хэрэгтэй тэмцэх өвчтөнг эмнэлэгт хүргэх үйлчилгээ үзүүлэээс бусад зориул�##�тын бүх автомашиныг мөн зогсоох хэрэгтэй.

Зочин
Зочин
9 сар 22, 2023 12:09

За хөөрхий түгжрэлийн сайд ажилгүй болохнээ.

Зочин
Зочин
9 сар 22, 2023 12:59

2024 онд ашигл�##�танд орох нефть боловсруулах үйлдвэр хаачсан бэ?

Зочин
Зочин
9 сар 22, 2023 13:27

Шаагаад бай. Петровис чинь ( ТЭЦ 3-н ар т�##�ын) 92 байхгүй, евро байна гэж шаагаад дан евро зараад байна.

Зочин
Зочин
9 сар 23, 2023 14:26

Энэ торцовон толгойт чинь арай бүх нөөцөөрөө аргацаагаад байж байт�##� Орос хоригоо цуц�##�на биз гэж тооцоод байгаа юм биш биз дээ? Улсын нөөц чиний Оргилын барааны агуулах биш шүү дээ, мэдэж байгаа биз? Үнэтэй байсан ч хамаагүй өөр улсуцдтай гэрээ хий. Оросын хар туг�##�гатай бензин хэрэглэж хан�##�аа. Утаа униар ч дийлдэхээ байлаа. Машины моторууд маань ч жагса�##�аас гарч дууслаа.

Зочин
Зочин
9 сар 23, 2023 14:40

За болиорой хө

Зочин
Зочин
9 сар 23, 2023 19:15

Оюун Эрдэнэ2027 он хүртэл АИ92 үнэ өөрчлөгдөхгүй тас�##�дахгүй ЗГ хоорондын гэрээ хийсэн гэж жилийн өмнө л шааж байсан юу болсон бэ . ..�########�

Холбоотой мэдээ

Back to top button