УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Хянан шалгагч нар нүүрсний хэрэгт дөрвөн чиглэлээр баримт цуглуулж эхэлжээ

Нүүрсний сонсгол ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын гарт ороод чамгүй хугацаа өнгөрчихлөө. Хаврын чуулган хаахаас өмнө нүүрсний сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч болсон. Өдгөө эл ажил ямар шатандаа яваа талаар тэрбээр өчигдөр ам нээсэн.
Нүүрсний хэрэгтэй холбогдуулан хянан шалгагч нар ямар ч байсан ажиллаж байгаа аж. Хянагч нар:
- Худалдан авалт,
- уурхайн олборлолт ашиглалт
- нүүрс тээврийн гэрээ,
- концесстой холбоотой асуудлаар гэсэн дөрвөн чиглэлээр түр хорооны нэрийн өмнөөс холбогдох байгууллага руу тодорхой баримт сэлт гаргахаар ажиллаж эхэлжээ.
Ирэх долоо хоногт шинжээч томилох процессоор үргэлжлэх юм байна.
Х.Нямбаатар сайд өмнө нь “аравдугаар болон арваннэгдүгээр сард нүүрсний сонсгол явуулахаар төлөвлөж байна” хэмээсэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эцсийн цэг эрх баригчид дээр очих бизээ.Энэ бол эргэлзээгүй.Аюурсайханаас эхлээд атгадаг эмзэг цэгээ олоод атгачихсан �##�цагануулж байгаа. Хүрэлсүхийн хам хулгайч С.Батболдоо шоронд хийж шударгаар шийтгэхээс нааш монголд нүүрлэсэн шудрага ёсны хямр�##� дуусахгүй.
Хөгжлийн банкны сонсгол гэж бөөн сүр болоод ямар ч үр дүн гараагүй