МАН-ын бүлэг өнөөдрийн хурлаа цуцалжээ

НЭМЭЛТ: 10.30 цаг
МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаан цуцлагджээ. Ямар шалтгааны улмаас цуцлагдсан нь одоогоор тодорхойгүй байна.
Тэд ирэх оны төсвийн төсөл хэлэлцэх учиртай байсан. Гэхдээ Засгийн газраас маргааш УИХ-д өргөн барих бөгөөд өргөн баригдаагүй төслийг бүлэг түрүүлж хэлэлцэх ёсгүй тул ийн хурлаа цуцалсан байж болзошгүй.
Улсын төсвийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах учиртай билээ.
ЭХЛЭЛ: 08.00 цаг
-МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, төсөв хэлэлцэнэ-
Ирэх оны төсвийн төслийг Засгийн газраас маргааш /2023.09.29/ УИХ-д өргөн мэдүүлэх тухай бид өмнө нь мэдээлсэн.
Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг өнөөдөр /2023.09.28/ хуралдаж, төсвийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, эрх баригч намын бүлэг төсвийн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсож, томоохон зарчмын зөрүүтэй асуудлуудаа ярьж, саналаа нэгтгэнэ гэсэн үг.
Ирэх долоо хоногийн даваа гараг буюу аравдугаар сарын 2-нд УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ. Чуулганы эхэнд Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай зэрэг хуулиудыг хэлэлцэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХҮРЭЛСҮХ , ЗАНДАНШАТАР , ОЮУНЭРДЭНЭ НАР МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ , БҮРЭН ЭРХЭТ ХАРААТ БУС БАЙДАЛД ЗАНАЛХИЙЛСЭН АЮУЛД ОРОХУЙЦ УЛСТӨРИЙН НОЦТОЙ АЛДАА ГАРГАЦГААЖ !!! МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗАНАЛХИЙЛСЭН ОРОСУУДЫН УВАЙГҮЙ САНААРХЛЫГ СӨРӨН ЗОГСЧ УХААЛАГ ГАДААД БОДЛОГО ЯВУУЛАХ МОНГОЛОО ГЭСЭН АЛСЫН ХАРААТАЙ МАН - ЫН ГИШҮҮД ДЭМЖИГЧ ОЛОН БИЙ !!! ОГЦРУУЛЖ ЧАДДАГТ НЬ БОЛОМЖ ОЛГОЦГООЁ !!!