УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос | Фото: Одоогийн парламентын отгон намрын чуулган

НЭМЭЛТ: 10.15 цаг

2023 оны намрын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцож байна.

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нээлт 52 гишүүн буюу 71 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Одоогийн парламентын бүрэн эрхийн хугацаан дахь сүүлчийн намрын чуулганы нээлтийн фотог хүргэе.


-ШУУД: УИХ-ын намрын чуулганы нээлт эхэллээ-

УИХ-ын 2023 оны намрын отгон чуулган эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж байна.

Шууд дамжуулалт:


ЭХЛЭЛ: 08.00 цаг

-УИХ-ын намрын чуулган нээж, ҮАБЗ хаалттай хуралдана-

УИХ-ын намрын чуулган өнөөдөр /2023.10.02/ нээлтээ хийх билээ. Намрын чуулганыг нээсний дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг хаалттай сонсох юм.

Энэ удаагийн ээлжит чуулганаар,

  • 1/Автотээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 2/Амьтны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 3/Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • 4/Арилжааны тухай хуулийн төсөл;
  • 5/Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 6/Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 7/Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;
  • 8/Биеийн тамир, спортын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 9/Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;
  • 10/Гүйцэтгэх ажилд тавих Монгол Улсын Их Хурлын хяналтын тухай хуулийн төсөл;
  • 11/Гэр бүлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 12/Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн төслүүд /Шинэчилсэн найруулга/;
  • 13/Дохионы хэлний тухай хуулийн төсөл;
  • 14/Дэлхийн шуудан холбооны дүрмийн арван нэгдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  • 15/Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 16/"Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • 17/"Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • 18/Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 19/Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;
  • 20/Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;
  • 21/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 22/Мал эмнэлгийн эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл;
  • 23/Mонгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын "Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр"-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  • 24/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 25/Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 26/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 27/Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 28/Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл;
  • 29/Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 30/Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2024 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл;
  • 31/Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл;
  • 32/Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл;
  • 33/Ойн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 34/Олон улсын хөдөлмөрийн байгууллагын далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  • 35/Онц байдлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 36/Орон сууцны ашиглалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 37/Өрсөлдөөний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 38/Соёлын биет бус өвийг хамгаалах тухай хуулийн төсөл;
  • 39/Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • 40/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • 41/"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • 42/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 43/Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл;
  • 44/"Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • 45/Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • 46/Ургамал хамгаалал, ургамлын эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 47/Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • 48/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;
  • 49/Хаягжуулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 50/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 51/"Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • 52/Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 53/Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • 54/Цусны донорын тухай хуулийн төсөл;
  • 55/Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • 56/Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 57/Шинжлэх ухааны паркийн тухай хуулийн төсөл;
  • 58/Шүүх байгуулах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 59/Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 60/Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 61/Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • 62/Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Энэ нь одоогийн парламентын бүрэн эрхийн хугацаан дахь сүүлчийн намрын чуулган билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 2, 2023 11:03

Саоангэрэл гэдэг бөөлжис цутгамаар чавганц

Зочин
Зочин
10 сар 2, 2023 15:12

Улсын их хулгайчид

Холбоотой мэдээ

Back to top button