Б.Жаргалсайхан: УИХ-ын 12 гишүүнийг нүүрсний хэргээр шалгаж байгаа

УИХ-ын намрын чуулганы нээлтийн үеэр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан сэтгүүлчдийн асуултад зарим хэргүүдийн талаарх хариултыг өглөө.
-"Нүүрсний хулгай" хэргийн хүрээнд яг хэдэн хэрэг үүссэн бэ?
-Нийт 66 хэрэг үүсгэж, 7 хэрэг шүүх рүү шилжсэн. Нэг өдөр бүгд шүүх дээр очоод шийдэгдчихгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаанд 14, хэрэг бүртгэлтийн 29 хэрэг явж байна. Нийт 143 хүн яллагдагчдаар татагдсан, 3 ААН шалгагдаж байна. нийтийн албан тушаалтай 90 хүнийг хамран шалгаж байгаа.
-Төрийн өндөр албан тушаалтнууд Ажнай Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нарын гишүүд шалгагдаж байгаа юу?
-Нүүрсний хэргээр 12 УИХ-ын гишүүн шалгагдаж байгаа гэж ойлгож болно.
-Та урд шөнө саатуулагдсан автобусны хэрэгтэй холбогдох хүмүүсийн талаар мэдээлэл авсан уу?
-Өнөө өглөө мэдээллийг авсан. Саатуулан шалгаж байгаа дөрвөн хүний асуудалд прокурорын байгууллага хяналт тавин ажиллана.
-УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг "Бидний нүүрсний хэргээр биш жагсаал зохион байгуулсан үндэслэлээр шалгаж байгаа. Нүүрсний хэргээр шалгагдах ёстой олон хүн бидэнтэй хамт шалгагдах ёстой" гэсэн. Яагаад энэ хэргийг нээлттэй шалгахгүй, мэдээлэхгүй байгаа юм бэ?
-Мөрдөн шалгах ажиллагаа тодорхой нууцлалтай явагддаг. Тэр хүмүүс өөрөө өөрийгаа өмгөөлөх эрхтэй. Ярьж байгаа зүйлүүд нь гэмт хэргийэн шинжтэй бол шалгагдах ёстой.
-Хөгжлийн банкны хэргээр яллагдсан Ё.Баатарбилэгийг бүрэн бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг та УИХ-д хүргүүлэх үү?
-Шүүхийн шийдвэр гарчихсан учраас Улсын ерөнхий прокурор УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлт парламент руу хүргүүлэх чиг үүрэггүй. Би мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах шаардлагатай тохиолдолд хүсэлт гаргах эрхтэй албан тушаалтан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сайн л ажиллаж бгаан бн. амжилт
улам сайн ш�##�гаарай
vneheer sain ajillaj bgaa mundag hvn shvv amjilt hvsie
Sain bna.
Amjilt xusie. Sain shalgaarai
Amjilt. Sain shalgaarai
Sain bna. Amjilt
Xulgaichuudiig sain shalgaj bairand ni oruul
Энэ ерөнхий прокурор харин үнэхээр мэргэжлийн хүн юм шиг байгаа юм. Энэ хүний үед нэгийгээ улстөрийн юм уу бизнесийнхэний захи�##�гаар эрүүдэж дээрэмддэг зүйл үгүй болох шиг болсон шүү.