Ж.Сүхбаатар сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй байна

Засгийн газрын гишүүн, Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар огцрох өргөдлөө өгсөн мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар албан эх сурвалжуудаас тодруулахад "Одоогоор цаасан байдлаар огцрох өргөдөл нь Ерөнхий сайдын гарт ирээгүй байна" гэх мэдээллийг өглөө.
Эрх баригч намын бүлэг 13.000 цагаас хуралдах бөгөөд Ж.Сүхбаатар сайдад улс төрийн хариуцлага тооцх эсэх асуудлыг хэлэлцэх чигтэй байгаа юм.
Засгийн газрын тухай хуулийн 22-т Засгийн газрын гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг, дараах хоёр тохиолдолд гаргаж болохоор хуульчилсан. Үүнд,
Нэг. Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Ерөнхий сайд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдад тус тус өргөн мэдүүлж болно.
Хоёр. Засгийн газрын гишүүн өөрийн эрхэлсэн асуудлын хүрээний бодлогын асуудлаар Ерөнхий сайдтай, эсхүл гишүүдийн олонхитой санал зөрсөн зэргээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад хэдийд ч гаргаж болно. Харин энэ тухай эцсийн шийдвэр гартал үүрэгт ажлаа гүйцэтгэж, хариуцлагыг хүлээнэ.
Дээрх хоёр зохицуулалт нь Ж.Сүхбаатар сайдаас хүндэтгэн үзэх шалтгаан, танхимтайгаа зөрчилдсөн гэх тохиолдолд өөрөө хүсэлт гаргах эрхтэй гэж харагдаж буй.
Харин Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө чөлөөлөх үндэслэлтэй.
Засгийн газрын тухай хуулийн 23-т, Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ хүрээнд сайдыг чөлөөлж болохоор хуульчлагдсан.
2/Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулахдаа захирамж гаргана гэж заажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Огцрох биш огцруулах
Өөдгүй хулгайч нөхөр байна шүү