Нийгмийн

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, томилгоо ярилцана

Өнөөдөр /2023.10.04/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Хотын дарга, хотын асуудал хариуцсан болон ХЗДХ-ийн сайдын томилгооо хэлэлцэнэ.

Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нарын өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хараахан баталгаажуулаагүй байна. Ерөнхий сайдын захирамж гарснаар тэд албан ёсоор огцорч, дараагийн хотын дарга, сайдыг нэр дэвшүүлэх, томилох үйл явц өрнөх юм. Харин энэ үйл явц Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны өрнөх чигтэй байна.

Өөрөөр хэлбэл Засгийн газрын хуралдааны дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэлнэ.

Одоогийн байдлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг Хотын дарга, ХЗБХ-ны дарга Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг Хот хариуцсан сайд болгох саналууд явж, тохироо хийгдсэн тухай бид өчигдөр мэдээлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button