Гадаад мэдээДЭЛХИЙ

Жүжигчин Аня Тэйлор-Жой хуримаа хийжээ

“The Queen’s Gambit” хит киноны гол дүрд тоглосон жүжигчин Аня Тэйлор-Жой дуучин Малколм МакРэй нар амралтын өдрүүдэд хуримын ёслолоо хийсэн аж.

Хосууд Венец хот дахь түүхэн Писани Моретта ордонд хуримлажээ. “Daily Mail” сайтын олж авсан зураг дээр Тэйлор-Жой ордны тагт дээр хуримын даашинзтайгаа гарсан байна.

Тэдний хуримд Майлс Теллер, Жулиа Гарнер, Кара Делевин, Николас Хоулт, Эван Росс гэх мэт олны танил хүмүүс хүрэлцэн иржээ. Хосууд анх 2021 оны гуравдугаар сард “The Queen’s Gambit” киноны нээлтийн арга хэмжээнд танилцсан юм.

Танилцаад хоёр өдрийн дараа МакРэй түүнд зориулж эх дуу бичсэнээ дуулж өөрийн Инстаграм хуудас дээрээ нийтэлсэн байдаг. Уг явдлаас сарын дараа Тэйлор-Жой “Elle” сэтгүүлд ярилцлага өгөхдөө МакРэйн талаар ярьжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Тэйлор-Жой “British Vogue” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Эцэст нь би надтай хамт ном уншаад чимээгүй суух хүнээ оллоо” гэсэн юм.

Эх сурвалж: People Magazine

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button