Гадаад мэдээДЭЛХИЙ

Израилын талд АНУ, Энэтхэг зогсож Хамас бүлгийг Иран, Йемен дэмжив

Газын зурваст Израил, Хамас бүлэг дайтаж байгаа. Үүнтэй холбогдон дэлхийн улс орнууд ямар мэдэгдэл гаргаж, хариу үйлдэл үзүүлснийг харцгаая.

АНУ

Жо Байден

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ням гарагт /2023.10.08/ АНУ-ын Израилд үзүүлэх дэмжлэг цуцашгүй, хад чулуу мэт бат бөх гэжээ. Мөн тэрбээр АНУ-ын цэргийн хөлөг, сөнөөгч онгоцнуудыг Израил руу ойртож байрлах тушаал гаргасан юм.

Батлан хамгаалахын сайд Ллойд Остин ням гарагт /2023.10.08/ мэдэгдэл хийхдээ Вашингтон Израилд зэвсэг, техник хэрэгсэл өгнө гэжээ.

Иран

Эбрахим Райси

Ираны Ерөнхийлөгч Эбрахим Райси ням гарагт /2023.10.08/ палестинчуудын өөрийгөө хамгаалах эрхийг Иран дэмжиж байгаа гэжээ. Мөн тэрбээр Израилыг тус бүс нутагт аюул учруулсныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой хэмээсэн юм. Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменейгийн зөвлөх бямба гарагт /2023.10.07/ халдлагыг дэмжиж аархал ааг омог төрүүлсэн довтолгоо гэсэн байна.

Саудын Араб

Саудын Арабын ГХЯ-ны байр

Саудын Араб улсын гадаад хэргийн яам хоёр талын харилцаа хурцадсан байдлыг нэн даруй зогсоож, энгийн иргэдийг хамгаалан сэтгэл хөдлөлдөө хяналт тавихыг уриалжээ.

БНХАУ

БНХАУ-ын ГХЯ-ны байр

Хятадын гадаад хэргийн яам ням гарагт /2023.10.08/ мэдэгдэл хийхдээ “БНХАУ нь Палестин, Израилын хооронд хүчирхийлэл үүсэж, хурцадмал байдал үүссэнд маш их санаа зовж байна. Бээжингээс холбогдох талуудыг тайван байж, хүлээцтэй хандан нэн даруй галаа зогсоон, энгийн иргэдийг хамгаалж, байдлыг улмаас дордуулахгүй байхыг уриалж байна” гэв.

ОХУ

Мария Захарова

Оросын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова нэн даруй гал зогсоож, удаан хүлээгдэж буй энх тайвны төлөө хэлэлцээ хийхийг уриалж байна хэмээжээ.

Украин

Володимир Зеленський

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський ням гарагт /2023.10.08/ Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай утсаар ярьж “Террорист халдлагын улмаас их хэмжээний хохирол амссанд нь эмгэнэл илэрхийлье” гэж хэлсэн байна.

Тэрбээр “Израил өөрийгөө хамгаалах маргашгүй эрхтэй, терроризм бол үргэлж гэмт хэрэг байсаар байх болно”  гэсэн аж.

Ватикан

Пап Францис

Гэгээн ширээт улсын тэргүүн, Пап лам Францис ням гарагт /2023.10.08/ “Терроризм, дайн нь ямар ч шийдэлд хүргэхгүй. Харин зөвхөн гэм зэмгүй олон хүмүүсийг үхэл, зовлон зүдүүрт унагаана. Дайн бол ялагдал, дайн бүр ялагдал Израил болон Палестинд энх тайван тогтохын төлөө залбирцгаая” хэмээжээ.

Энэтхэг

Нарендра Моди

БНЭУ-ын Ерөнхийлөгч Нарендра Моди “Энэтхэг энэ хэцүү цаг үед Израилтай хамт байна. Террорист халдлага болсон тухай мэдээд маш их цочирдсон” гэж хэлсэн байна.

Йемен

Сана хот

Йемений нийслэл Сана хотыг удирддаг Хути босогчдын бүлэг Хамас бүлгийг баатарлаг жихадист ажиллагаа явуулж байгааг дэмжиж байна гэжээ.

Хути бүлгийн эзэмшдэг “SABA” агентлаг албан ёсны цахим хуудас дээрээ мэдэгдэл хийхдээ халдлага Израилын сул дорой, эмзэг байдлыг илчиллээ хэмээсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button