Гадаад мэдээДЭЛХИЙ

Хамас: Одоогоор хоригдол солилцох хэлэлцээ хийх боломжгүй

Катар улсын албан тушаалтнууд Израил болон Хамас бүлгийг хоригдол солилцох тохиролцоонд хүргэхийн тулд хоёр талтай ярилцсан байна. Катар АНУ-тай хамтран хэлэлцээний зууч хийж байгаа юм.

Тус хэрэг дээр мэдээлэлтэй эх сурвалж “Reuters” агентлагт хэлэлцээ нааштай явж байгаа гэж хэлжээ. Тэгтэл Хамас бүлгийн төлөөлөгч мөргөлдөөний дундуур Израилтай хоригдол солилцох хэлэлцээ хийж чадахгүй гэж хэлсэн талаар “The Times of Israel” мэдээлсэн байна.

Доха хотод буй Хамас бүлгийн төлөөлөгч Хусам Бадран “AFP” агентлагт “Цэргийн ажиллагаа үргэлжилсээр байгаа. Тиймээс хоригдол солилцооны хийх гэх мэт зүйл асуудлууд дээр хэлэлцээ хийх боломж одоогоор алга” гэжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Одоохондоо бидний гол зорилго бол Газын зурваст манай иргэдийг үй олноор нь хоморголон устгах ажлыг явуулж буй Израилын үйл ажиллагааг таслан зогсоох явдал юм” хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters, Times of Israel

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button