УЛС ТӨРУлс төрийн мэдээ
УИХ-ын чуулганы танхимын 50 ширээ, сандлыг Лаос улсын парламент бэлэглэнэ

Ирэх 2024 оны Улсын Их Хурлын сонгуулиар 126 гишүүнтэй болох билээ.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Тамгын газрын урсгал зардал хэр хэмжээгээр нэмэгдэж, сандал ширээний асуудал гарч ирж байгаа юм. Энэ хүрээнд Лаос улсаас 50 ширээ, сандал бэлэглэхээр болжээ.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Гишүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор шууд нэмэгдсэн зардал бараг байхгүй. УИХ-ын чуулганы хуралдааны сандар 50-аар нэмэгдэнэ. Үүнийг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын парламент бэлэглэхээр болсон. Тус улсын Үндэсний ассамблейн дарга энэ онд манайд айлчлах үеэр хоёр талын парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэсэн. Энэ ондоо эсвэл ирэх оны хоёрдугаар сараас өмнө багтаад орж ирнэ” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ядуу улсаас юм авахаас ичээч. Наадуулын чинь санд�##� ширээ ер муудахгүй.
Зссс, тэр санд�##� ширээгээ Монголынхоо нарсан банзаар, Тамгын газрынхаа мужаанаар хийлгээч. Лаос, Монголын парламент хоорондын комиссын хурлаар 50 сандлын асууд�##� шийдсэн ч гэх шиг, юун жижиг юм хэлэлцэж суудаг комисс вэ? ичмээр юм.
Ха ха өлөн хулгайчид ичихгүй санд�##� гуйгаа юу. Одоо энэ үгэнд итгэлээ юу.
Бас нэг хуучин юм авчрах гээ юу