УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Х.Нямбаатарын оронд ажиллах "Нүүрсний түр хороо"-ны даргыг сонгоно

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Нүүрсний хэргийг хянан шалгах түр хороо өнөөдөр /2023.10.10/ 16:00 цагаас хуралдахаар товложээ.
Хуралдаанаар, нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, тайланг Улсын Их Хуралд танилцуулах юм байна.
Мөн Хянан шалгах түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн аж.
Тус түр хороог ахалж байсан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Хотын даргад нэр дэвшиж, ХЗДХ-ийн сайдын албан тушаалаа хүлээлгэж өгөөд байгаа билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайнхүүгийн ганбаатар наад нүүрсний хулгайтай чинь жинхэнэ тэмцэж шудрагаар шийднэ дээ.
Тэгээд нүүрсний том хулгайч Чойжилсүрэн, Ажнай, Хүрэлбаатар, Сумъяабазар нарыг барах уу? Жижиг гарууд Ганхуяг мэтийг л боргоох уу?