НИЙГЭМНийгэм мэдээУлс төрийн мэдээ

Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хүүхдийн бага насыг 16 хэмээн тодорхойлсон нь хэр оновчтой вэ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тав хоногийн өмнө буюу аравдугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн билээ.

Тус хуульд бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах, мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах тэргүүтэй агуулгыг тусгасан. Тэгвэл МАН-ын бүлэг хуралдаж, мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах агуулга бүхий нэмэлт өөрчлөлтийг хасахаар болсноо уламжлав.

Тэгвэл өөр нэгэн анхаарал татах хэсэг бий. Энэ бол бага насны хүүхэд гэх тодорхойлолт юм.

Монгол Улсын Үндсэн хуульд бага насны хүүхэд гэх тодорхойлолт бий. Үүнийг Эрүүгийн хуулийн 10.1-ийн тайлбар хэсэгт 0-14 нас хэмээн зааж өгсөн байдаг билээ. Хүүхдийн насны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд 0-14, 14-16, 16-18 нас хэмээн гурав ангилсан байдаг. Энэ хэрээрээ тохирох ял шийтгэлийг нь оноож өгдөг гэсэн үг.

Тэгвэл өргөн бариад буй Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд 10.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэг дэх “арван дөрвөн” гэснийг “арван зургаан” гэж өөрчлөх хэмээсэн байгаа юм. Точоор бол өмнө нь дурдсанчлан 0-14 нас гэх ангиллыг 0-16 болгохоор заасан. Гэсэн атлаа бусад холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт дагалдаж орох эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бага насны хүүхдийн насыг 0-16 болгож нэмснийг мэдэж байгаа байх. Гэхдээ би 0-14 эсвэл, 0-16 нас байх эсэхийг одоо хэлж чадахгүй. Хуулийн төслийг өргөн барьсантай холбоотойгоор УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн хүрээлэн тэргүүтэй газрууд судалгаа хийж байгаа. Ажлын хэсэг дээр энэ асуудлыгг ярьж байгаад Хууль зүйн хороо мэргэжлийн ажлын хүрээндээ эл асуудлыг шийднэ" хэмээсэн.

Нэг ёсондоо хуулийн төслийг өргөн барихдаа бусад дагалдах хууль тогтоомж дахь бага насны хүүхэд гэх тодорхойлолтыг өөрчлөх эсэх нь эргэлзээтэй болж байгаа хэрэг.

Нэгт. Хуулийн дагуу хагас хариуцлага хүлээх эрх мэдэлтэй болж байгаа гэх утгаараа 16 нас хүрсэн хүүхдэд иргэний үнэмлэх олгодог. Тэгэхээр бага насны хүүхэд гэх ангилалд орвол 16 настнууд иргэний үнэмлэх ашиглах уу, төрсний гэрчилгээ ашиглах уу. Эсвэл иргэний үнэмлэх олгох насыг хойшлуулах уу.

Хоёрт. Хөдөлмөр эрхлэх насыг хуулийн дагуу 16-наас хэмээн үздэг. Тэгэхээр 16 настай бол бага насны хүүхэд хэмээн тодорхойлсон тохиолдолд бага насны хүүхэд хөдөлмөр эрхлэх боломжтой болно гэсэн үг үү. Хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг хэрхэх вэ.

Гуравт. 14-16 настай хүүхэд хэрэг үйлдсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Тэгэхээр 0-16 насыг бага насны хүүхэд хэмээн тодорхойлвол 14-16 настай хүүхдүүдэд холбогдох Эрүүгийн хариуцлагыг хүчингүй болгох уу.

Энэ мэтээр олон асуулт ургаж, гарна. Гагцхүү нэн яаралтай горимоор хэлэлцэж байгаа хуулийн төсөлд энэ мэтээр хайнга хандсан асуудал ажиглагдсаар. Харин хуулийн төслийг яаралтайгаар батлуулахаар зэхэж байгаа энэ үед хойноос нь судалгааны ажлыг гаргаж ирэх гэж буй талаар бүлгийн дарга ярьж буй нь хачирхалтай. Хуулийн төслөө анхнаасаа судалгаатай, дагалдах хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдийг ч хамтад нь өргөн мэдүүлэх хэрэгтэй. Эцэстээ гэхэд энэ хуулийн нэмэлт өөрчлөлт Н.Учралын гурван хоногийн хууль мэт болох вий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
10 сар 17, 2023 14:58

ядаад байх юу байнаа 0-15 бага нас 16-18 хүүхэд гэх мэтчилэн с�##�гах хэрэгтэй юм бишүү гадны бусад оронд 21 нас хүрээгүй бол архи тамхиар үйлчлэхгүй гэсэн за�##�ттай байдаг биздээ

Холбоотой мэдээ

Back to top button