ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

"Moody's" Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг бууруулах эсэхийг хянаж байна

"Moody's" агентлаг манай улсын Хөгжлийн банкны үнэлгээг бууруулах эсэх асуудлаар хяналт хийж эхэлжээ.

Тус агентлагийн албан сайтад гадаад валютаар үнэт цаас гаргагчийн зэрэглэл болох В үнэлгээ, зээлжих зэрэглэлийн ССС зэрэг таван үнэлгээг бууруулах асуудал багтсан хэмээн мэдээлсэн байна.

Уг хяналтыг хийх болсон шалтгаан нь Хөгжлийн банкны хөрвөх чадварын менежмент аравдугаар сарын 23-нд хугацаа нь дуусах бондын дахин санхүүжилт хийгээд гүйцэтгэлийн эрсдлүүд байгаатай холбоотой хэмээн тайлбарлажээ.

Тус бондын хугацаа аравдугаар сард дуусах юм. Бондын зарим хэсгийг банк буцаан худалдаж авч байгаа ажээ. Засгийн газрын баталгаатай 30 тэрбум иений бондын хувьд арванхоёрдугаар сарын 25-нд хугацаа нь дуусах билээ. Тэгвэл уг 30 тэрбум иений төлбөрийг бүрдүүлж, Сангийн яамны дансанд шилжүүлжээ.

Түүнчлэн үнэлгээг бууруулах асуудал хөндөгдөж буйтай холбоотойгоор ирэх 1-1.5 жилийн хугацаанд үнэлгээг нэмэгдүүлэх магадлал буурч байгаа хэмээн албан сайтад нь мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button