Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил: Дайн хийх цаг нь ирлээ

Израилын зэвсэгт хүчний командлагч, генерал Херзи Халави халдлага гарахад хүргэсэн аюулгүй байдлын алдаанаасаа суралцана гэхдээ одоо дайн хийх цаг нь болсон гэж мэдэгджээ.

Үүний дараа Израилын зэвсэгт хүчин Газа дахь Палестин иргэдийг яаралтай нүүн суурьших тушаал гаргасан байна. Тус бүсэд амьдарч буй нэг сая гаруй энгийн иргэдийг 24 цагийн дотор өмнөд рүү нүүн шилжихийг Израилын зэвсэгт хүчин анхааруулсан аж.

НҮБ ийм олон хүнийг нүүн шилжүүлэхэд хүмүүнлэгийн гамшиг тохиолдох нь гарцаагүй гэжээ. НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик мэдэгдэл хийхдээ “НҮБ нь ийм тушаал батлагдсан тохиолдолд аль хэдий нь үүссэн эмгэнэлт нөхцөл байдлыг улам дордуулахаас сэргийлж, хүчингүй болгохыг уриалж байна” хэмээсэн юм.

Израилын арми нөөц хүчнээс 300 мянга гаруй цэрэг дайчилж, Газын зурвасыг бүслэн танкнууд олноор нь байршуулсан. Мөн тус улсын зэвсэгт хүчин ирэх өдрүүдэд Газын зурваст үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ гэж мэдэгджээ. Газын зурвас дахь мөргөлдөөн тун удахгүй хуурай газраар байлдсан бүрэн хэмжээний дайн болж хувирах төлөв ажиглагдаж байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button