Гадаад мэдээДЭЛХИЙ

Шүүгч Трампад дуугаа намсгахыг анхааруулжээ

Дональд Трамптай холбоо бүхийн залилангийн хэргийн шүүх хурал Нью-Йорк хотноо болж байгаа билээ. Тэгвэл лхагва гарагт /2023.10.18/ нэгэн гэрч шүүхийн өмнө мэдүүлэг өгч байхад Трамп өмгөөлөгч нартайгаа чангаар ярьсан байна.

Үүний улмаас шүүгч Трамп болон бусад хүмүүсийг дуугаа намсгахыг анхааруулжээ. Тухайн үед үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн Даг Ларсон хоёр дахь өдрөө шүүхийн өмнө мэдүүлэг өгч байсан юм.

Ларсоноос прокурорууд асуулт асууж байхад Трампын өмгөөлөгч Лазаро Фиелд түүнийг Трампын эзэмшдэг байсан Уалл Стрит дэх үл хөдлөх хөрөнгийн үнийг 114 сая ам.доллароор бууруулж мэдэгдэл өгсөн гэжээ. Үүнд Ларсон “Үнийн дүнг буруу хэлээгүй, тухайн цаг үед бидэнд тийм л мэдээлэл байсан” гэж хариулсан аж.

Трамп Ларсоныг тэгж хэлсний дараа уурлан, өмгөөлөгч нартайгаа чангаар ярилцжээ. Шүүх хурлын завсарлагааны үеэр Трамп “Юу болсныг харав уу? Засгийн газар дахиад л худлаа хэллээ. Тэд худлаа л ярьдаг. Байгаа бүх баримтаа дэлгэсэнгүй. Намайг ямар ч буруугүй гэдгийг харуулах баримтыг дэлгэсэнгүй” гэсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button