Бизнес мэдээ

"Анна кашимер" брэнд Хонгконгийн зах зээлд нэвтэрлээ

"Анна кашимер" брэнд нь хамгийн сайн чанарын ноолуураар орчин үеийн загварын чиг хандлагыг загварлаг бүтээгдэхүүн урлаж хэрэглэгчдэдээ шинэ өнгө төрхийг санал болгосоор дөрөв дэх жилдээ болж байна.Дотооддоо хэдийнээ танигдсан "Анна кашимер" брэнд нь Монгол ноолруурыг дэлхийн тансаг бүтээгдэхүүний зах зээлд танилцуулж, хүрээгээ тэлсээр хамгийн сүүлд энэ оны аравдугаар сарын 17-ны өдөр Хонгконгийн зах зээлд танилцуулагдлаа.

Түүнчлэн "Анна кашимер" брэнд АНУ, Араб болон БНСУ-ын зах зээлд Монгол ноолуурыг худалдаалж, олон улсын тансаг хэрэглээний зах зээлд хүч түрэн танигдаж буй.
Тэгвэл Хонгконгийн өндөр орлоготой иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг "Elements", "Pacific Place", "Lee Garden" зэрэг өндөр зэрэглэлийн молл-уудад "Анна кашимер" брэнд худалдаалагдаж эхэлсэн нь Монгол ноолуурын салбар дахин нэг шат ахисан үйл явдал боллоо.Сонирхуулахад, "Анна кашимер" брэнд нь 2021 онд АНЭУ-ын Дубай хотод болсон "IFW Dubai" буюу Олон улсын загварын долоо хоногт Монгол Улсаас анх удаа оролцож, "BEST LUXURY WEAR 2021" шагнал хүртэж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Анааш гоё шүү

Зочин
Зочин

Баяр хүргий

Зочин
Зочин

Ваав, баяр хүргэе ????????

Зочин
Зочин

Монгол ноолуур дэлхийд гарах цаг нь болсоон

Зочин
Зочин

Mundag daichin zutgeltei busgui shuu amjilt husey

Zochin
Zochin

Nooluur koinii mongoo butsaaj avay hooy?

Холбоотой мэдээ

Back to top button