Нийгэм ярилцлага

Г.Содгэрэл: Д витамин хавдар, харшил, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг, тохирсон тунгаар насан туршдаа ууна

“Долоон одой” хүүхдийн эмнэлгийн хүүхэд, нярайн эмч  Г.Содгэрэлтэй Д амин дэмийн хэрэглээ, тун, хэрэглэх хугацаа, ач холбогдол сэдвээр ярилцлаа.

-Д витамин хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг дэмждэг тосонд уусдаг витамин юм. Бидний түгээмэл мэддэгээр Д витамин яс кальцийн шимэгдэлтэд нөлөөлж яс булчингийн хэвийн үйл ажиллагааг хангадаг. Ингэснээр хүүхдэд рахит буюу сульдаа өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Бас хүмүүс төдийлэн мэддэггүй ч ихээхэн ач тус гэвэл Д витамин нь харшил, зүрх судасны өвчин, хавдраас  урьдчилан сэргийлдэг.

-Монгол хүн нас, насандаа Д витаминыг ямар тунгаар авах шаардлагатай вэ?

-Д витаминыг гурван аргаар авах боломж байдаг. Нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр, хоол хүнсээр, нэмэлтээр ууж хэрэглэнэ. Манай орны хувьд газарзүйн байршилтай холбоотойгоор нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр авах  боломж бол хомс. Мөн хоол хүнсээр авья гэхэд манайд Д витамин баялаг хоол хүнс манай оронд тийм ч элбэг биш. Тийм учраас бидэнд нэмэлтээр уух л сонголт байгаа юм. АНУ-ын эрдэмтэн Майкл Холик Д витаминыг маш сайн судалсан. Тэр хүн хүүхдэд 1000-2000 ОУН өдөрт, том хүнд бол 3000-5000 ОУН нэг өдөрт авах шаардлагатай гэж зөвлөсөн. Ер нь хүүхдийг төрсөн цагаас эхлээд Д витаминыг урьдчилан сэргийлэх тунгаар өгч эхэлдэг шүү дээ. Ингэж урьдчилан сэргийлэхийн тулд ээж жирэмсэн байхдаа Д витаминыхаа хэрэглээнд анхаарах ёстой. Учир нь жирэмсэн ээж Д витамины дутагдалтай байвал нярай маань ч гэсэн дутагдалтай төрдөг гэсэн судалгаа байна. 

-Тэгэхээр бид нар яаж уувал зохилтой вэ?

-Эхлээд шинжилгээ өгөх хэрэгтэй. Ингээд дутагдалтай байвал эмчилгээний тунгаар, хэвийн байвал урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглээд явна.  Ер нь доод тал нь 2000-5000 ОУН гэж авна гэж ойлгох хэрэгтэй.  

витаминыг өөр бусад витаминтай хамт ууснаар үүргээ гүйцэтгэдэг гэсэн мэдээлэл байна. Энэ талаар та тайлбарлаж өгөөч?

-Д витамин хэвийн үйл ажиллагаа явуулахдаа кальцитриол идэвхтэй нэгдэл болж хувирдаг. Энэ үйл ажиллагаа нь элэг болон бөөрөнд хувирдаг.  Ийм идэвхтэй нэгдэл болж хувирахад түүнд тусладаг витамин, эрдэс бодисууд бий. C, Е, К2, В2, цайр, магни, селен гэх мэт. Өөрөөр хэлбэл энэ тусалдаг элементүүд маань хүний биед байх ёстой хэвийн хэмжээнд байж гэмээнэ Д витамин идэвхитэй нэгдэл болж хувирч үүрэг гүйцэтгэж, ажлаа хийнэ гэсэн үг.

-Зөвхөн дангаар нь уугаад байвал үр дүнгүй гэсэн үг үү?

-Ер нь бол Д витаминыг хувирахад тусалдаг эрдэс бодисууд маань хэвийн хэмжээнд биш дутагдалтай байвал ашиггүй уулт боллоо гэж ойлгож болно. Идэвхтэй, “хэрэгтэй” бодис болоход оролцдог эрдэс бодис, амин дэмүүдээр  хүний бие дутагдалтай байхад Д хэчнээн уусан ч рахит, харшил, хавдар, зүрх судас, дархлааны өвчнөөс сэргийлж чадахгүй нь байна.

-Энгийнээр ойлгуулбал ямар, ямар витамин, эрдэстэй хамт хэрэглэж байж Д-г ашигтай байдлаар биедээ шингээх юм бол?

-Хүний биед шаардлагатай микроэлемент хэвийн хэмжээтэй байх, хэвийн хэмжээнээс доогуур байвал нэмэлтээр давхар ууна л гэсэн үг. Тэгэхээр бүх эрдсээ шинжилгээгээр үзүүлэх шаардлагатай. Одоо ихэнх лабораториуд эрдэс үзэх багц шинжилгээ гаргачихсан байгаа.

-Нэг үеэ бодвол хүмүүс Д витаминыг тогтмол хэрэглэж байгаа ч шинжилгээ өгөхөөр дутагдалтай гарах тохиолдол нийтлэг байна. Энэ ямар учиртай юм бол, буруу хэрэглээд байна уу, эсвэл?

-Зөвхөн Д-г ууснаар шууд бүх ажлаа хийхгүй гэдгийг би түрүүн хэлсэн. Тэгэхээр дээрээс нь ямар эрдэс бодис дутагдалтай байна, тэрийгээ нөхнө. Бүгдээрээ цогц баг болж ажилладаг гэсэн үг. Нэмэлтээр ууж байгаа тохиолдолд юуг анхаарах вэ гэхээр ямар ч амин дэмийг өдрийн цагаар, хоолны үеэр уувал зохистой. Тунг бол мэдээж дутагдалтай бол эмчилгээний тунгаар, дутагдалгүй бол урьдчилан сэргийлэх тунгаараа уугаад явахад болно.  

-Д витамин хүний биед хуримтлагддаггүй бөгөөд илүүддэг хоёр шалтгаан бий-

-Д витаминыг уухгүй байснаар хүний биед юу болох вэ?

-Хүүхэд бол рахит буюу сульдаа өвчнөөр өвдөх эрсдэлтэй. Том хүнд өвчлөмтгий болох бусад өвчин даамжрах аюултай. Өдөр тутамдаа бид амьсгалын дээд замын өвчнөөр өвчилж байгаа. Д  витамин дархлааг дэмжиж, амьсгалын дээд замын өвчнөөс урьдчилан сэргийлж, эдгэрэлтийг хурдасгаж өгдгөөрөө давуу талтай. 

-Эсрэгээрээ илүүдвэл юу болох вэ?

-Д илүүддэг хоёрхон шалтгаан байдаг. Нэг дор маш ихээр уусан тохиолдолд илүүдэж болно. Мөн маш ховор тохиолдлоор Д витамины багахан тунд ханадаг биеийн онцлогтой хүмүүс бий. Орчин үеийн судалгаанууд Д витамин илүүдэх нь ховор тохиолдол гэдгийг баталчхаад байгаа. Хүний биед хуримтлагдаж илүүднэ гэсэн ойлголт байхгүй. Тийм учраас сэргийлэхийн тулд шинжилгээгээ өгөх нь, мөн хүүхдийн гар хүрэхгүй газар тавьж, нэг дор ихээр уухаас сэргийлнэ.

-Д витамин тосон, шахмал, усан гээд янз бүрийн хэлбэрээр байна. Манай орны хувьд аль нь илүү тохиромжтой вэ?

- Ээжүүд надаас ингэж асуухад нь “Тасралтгүй тогтмол, зөв тунгаар ууж байгаа Д хамгийн сайн” гэж би хэлдэг. Д витамин сироп, тосон, дуслаар, таблеткаар, капсултай гээд хүний нас насанд тохирсон уухад хялбар аргаар сонголт ихтэй байгаа. Хүүхдэд бол дуслаар юмуу сиропоор эсвэл уусдаг шахмалаар, том хүнд шахмал эсвэл капсулаар өдрийн 10, 11, 12 гээд тогтмол цагаар уух шаардлагатай. Хоолны үеэр бол илүү тохиромжтой. Хамгийн гол нь өдөр бүр тогтмол цагт усаар даруулаад уучихна. Дуслаар уудаг Д бол хүүхдийн амны салстаар шимэгдчихдэг.

-Жилийн дөрвөн улирал өдөр бүр уух нь ээ?

-Манай монголын хувьд нарны хэт ягаан туяа, мөн хоол хүнсээр авах боломжгүй юм чинь тунгаа жилийн дөрвөн улиралд ихэсгэж, багасгаад тасралтгүй тогтмол ууна. Дутагдалтай эсэхээ мэдсэн бол зургаан сард нэг удаа шинжилгээ өгнө. Тогтмол ууж байгаа бол жилд нэг удаа шинжилгээ өгнө. Жилийн дөрвөн улирал гэхээсээ илүүтэй насан туршдаа ууна гэж ойлгох нь зүйтэй.

-Улирлаас шалтгаалж нэмж, хасна гэдэг нь...?

-Өвөл нар бага тусдаг улиралд тунгаа жаахан нэмье гэж ярьдаг. Гэхдээ шинжилгээний хариу дээр л  тулгуурлахгүй бол хамаагүй хэрэглэж болохгүй. Мөн зуны улиралд Д уусан уу, уугаагүй юу гэдгээс бас шалтгаална. Бид нар зун хүүхдүүдээ өдөржин наранд байлгаж чаддаг билүү, бас том жижиггүй биеэ халхалсан хувцас өмсдөг. Тэгэхээр зун ч гэсэн уугаад л явна.

-Д витамины хэрэглээтэй холбоотой хүмүүсийн буруу ойлголт юу байдаг вэ?

-Д витамин хэт ачааллаад бие махбодийг гэмтээгээд байна гэж ярьдаг. Тийм юм бол байхгүй ээ. Д биед хуримтлагддаггүй. Хүмүүс ихэвчлэн рахит буюу сульдаа өвчнөөс сэргийлнэ гэж ойлгодог.  Харин хавдраас урьдчилан сэргийлдэг. Хавдын эмчилгээнд хэрэглэдэг. Өөр маш олон өвчнөөс өвчнөөс урьдчилан сэргийлдэг гэдгийг сайн мэдэхгүй л байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 21, 2023 10:22

Д витамин чинь тийм насаараа уудаг эд юмуу.С витамин ч насан туршдаа,Е витамин ч насан туршдаа за ер нь витамин ч гэж хүн өөрөө өөрийгөө хамга�##�даг юм бишүү

Bujin
Bujin
10 сар 23, 2023 04:42

Ta tangarag orgoson emch hun bj , garch Guy, sport hii gj zuvluhiin orond nasan turshdaa em uu gene , bi tand hezee ch uzuulehgyu, durtaigaaraa gantsaaraa naad D,C vit ooroo nasaaraa uu,emch guai

Зочин
Зочин
10 сар 23, 2023 07:55
Reply to  Bujin

Тэнэг юмуу эм биш витамины тухай ярьж байна

Холбоотой мэдээ

Back to top button