Нийгмийн

Уулархаг нутгаар хур тунадастай

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2023 оны 10-р сарын 23-ны 20 цагаас 10-р сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орно.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө нутгийн зарим газраар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэлээр -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 0...+5 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +4...+9 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16...+21 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд зарим үед 12-14 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -5...-7 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө +14...+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд зарим үед 12-14 метр. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө +14...+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд зарим үед 12-14 метр. Шөнөдөө -5...-7 градус хүйтэн, өдөртөө +11...+13 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button