Дархан-Уул аймагт эко жорлонгийн бохирыг үнэгүй соруулж эхлэв

Дархан-Уул аймагт гэр хороололд байх айл өрхийн бохирыг үнэгүй соруулж эхэлжээ. Тодруулбал, гэр хорооллын багуудын айл, өрхүүд эко жорлон буюу зөөврийн ариун цэврийн байгууламж ашигладаг бол үнэ төлбөргүй соруулж, татан зайлуулах ажлыг орон нутаг хариуцахаар болсон талаар аймгийн Засаг дарга наймдугаар сард мэдэгдэж байсан юм.
Тэгвэл уг ажил хэрэгжиж эхэлсэн бөгөөд айл өрхүүдийн бохирыг захиалгын дагуу соруулж байгаа ажээ.

Уг ажлыг “Дархан Ус суваг” ХК зориулалтын автомашинаар гүйцэтгэж байгаа юм байна. Эхний ээлжид хүсэлтээ ирүүлсэн 150 айл, өрхийн бохирын цооногийг соруулах ажил үргэлжилж байгааг албаны хүмүүс мэдээлжээ. Уг үйл ажиллагааг ирэх сарын буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэх юм байна.
Энэхүү ажил нь хөрсний болон орчны бохирдлыг багасган нүхэн жорлонг халж, эко соруулдаг бохирын цооног байгуулсан айл, өрхүүдийг урамшуулж буй орон нутгийн дэмжлэг ажээ. Цаашид аймгийн ЗДТГ, захирагчийн ажлын албанаас жил бүрийн хавар, намрын улиралд үнэ төлбөргүй бохир соруулах ажлыг зохион байгуулах талаараа мэдэгдсэн байна.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн санаачлага байна. Захи�##�гын үнэ 20К байв�##� үнэгүй байснаас дээр байх даа.
Бүр үнэгүй байх ч хаашаа юм. 10-20 К байв�##� боломжийн л байна шд. Улөанбаатарт хэрэгжүүлээсэй. Эрдэнэт Дарханаас сурах зүйл их бна шүү