Б.Пүрэвдорж: Г.Занданшатар НӨАТ-ын 5 хувийн хуулийн төслийг хэлэлцэхээс өөр аргагүй

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс бүлгийн хуралдаанаас гарсан мэдээллийг олон нийтэд танилцууллаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Г.Занданшатарын өргөн барьсан НӨАТ-ын хоёр хувийн урамшууллыг таван хувь болгох хуулийн төсөл нь хуулийн дагуу өргөн барих боломжтой юу гэдгийг судлах хэрэгтэй. Миний бие 2020 онд энэ агуулгаар хуулийн төслийг оруулж ирсэн. 10 хувийн НӨАТ-ын татвартай байгаа тохиолдолд таван хувийг нь буцаан олговол татварын бааз суурь хангалттай нэмэгдэхгүй. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 120 мянган аж ахуйн нэгжийн 80 мянга нь НӨАТ төлөгч байгаа. Татварын хувийг багасгаж байж аж ахуйн нэгж, иргэд орлогоо мэдүүлж эхэлнэ гэсэн үг.
Энэ хууль иргэдийн анхааралд сайн орсон тул Г.Занданшатар дарга энэ хуулийн төслийг хэлэлцүүлэхээс өөр арга байхгүй. Хэлэлцэх үеэр Ардчилсан намын зүгээс өргөн барьсан НӨАТ-ын татварыг таван хувь болгох хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлэхээр ажиллана" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НӨАТ-ын буца�##�тыг 5% болгосноос НӨАТ-ын татварыг 5% болговол уг нь дээр дээ. Тэгвэл бараа бүтээгдхүүний үнэ дорвитой буурна шүү дээ.