Нүүрсний сонсголынхон арилжааны банкуудын данс руу нэвтрэх эрхээ баталгаажуулжээ

Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх үүрэг бүхий Нүүрсний түр хороо уржигдар /2023.11.07/ хуралдсан. Хуралдаанаа хаалттай хэлбэрт шилжүүлж байгаад хэд хэдэн гол асуудал хэлэлцсэн.
Нэгт, нүүрсний сонсголыг арванхоёрдугаар сарын 05-нд зохион байгуулахаар товложээ.
Хоёрт, гурван шинжээч нэмж томилжээ.
Нүүрсний сонсголын шинжээчид арилжааны банкуудын данс руу нэвтрэх эрхэд асуудал үүсээд байжээ. Эл асуудлаа шийдэхийн тулд нэмж гурван шинжээч томилж, арилжааны банкуудын данс руу нэвтрэх эрхээ хуулийн байгууллагаас баталгаажуулж авсан байна.
Түр хорооны өмнөх дарга Г.Ганболд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн туслахыг шинжээчээр оруулчихсан байсныг Б.Энхбаяр зарлаж, хассан. Тиймээс нэмж шинжээч томилсон гэж ойлгогдож буй.
Дахин нэг анхаарал татах асуудал бий. Энэ нь ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг сонсголд гэрчээр оролцуулах эсэх асуудал. Тэрбээр шүүх танхимаас оролцмоор байна гэдгээ илэрхийлсэн. Өмнөх ХЗДХ-ийн сайд оруулахад татгалзах зүйлгүй гэсэн. Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр оролцох эсэхийг бид одоо шийдэхгүй. Хяналт шалгалтын даалгаврыг эрчимжүүлэх тогтоол ярьж байгаа. Сонсгол болохоос өмнө гэрч, оролцох хүмүүсийг шийднэ. Тэр үед яригдана” гэх болсон. Нүүрсний хэргийг мухарлая, жинхэнэ эздийг олъё, олон нийтийн мэдэх эрхийг хангая гэж байгаа бол хамгийн түрүүнд Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах л ёстой билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энхбаяр сайд бол ясны шударга бас чадвартай хүн. Олон хэргийг цэгцлэх нь тодорхой
Эцэгийгээ дууриасан шударга эр болж өсчээ. Амжилт
Энэ хүн элдэв саваа дэвээ байхгүй тохьтой шулуун шударга хуулийн боломжийн мэдрэмжтэй нэг их шун�##�д автаж ЖДҮ Хөгжлийн банк Оюутолгой Дубай С�##�хит зэрэг уул уурхайн болон Нүүрс Төмөр зам Эрдэнэт Хөтөл Дарханы олон тeндeрт хуруу гар хошуу нэмэрлээгүй цөөхөн нөхдийн нэг юм уу даа гэж харагддаг БЗС гэж нэг үнэн худ�##� нь мэдэгдэхгүй юм яригддаг үнэн бол хулгай хийсэн биш төлчихнө л биз.
ТИЙМЭЭ