Чингис хаан үндэсний музей виртуал өрөөтэй боллоо

Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музейн 8 давхарт Монголын анхны панорама дэлгэц бүхий музейн виртуал өрөө өнөөдөр нээлтээ хийж, үзэгчдээ хүлээн авч эхэлжээ.
Виртуал өрөөнд “Жаргал продакшн”-ийн бүтээсэн “Их Монгол улсын эзэн хаан: Чингис” 15 минутын синематик анимейшн зураглалт контентыг үзэгчдэд анх удаа толилуулж байгаа аж.
Чингис хаан Үндэсний музей “Глобал смарт сольюшн” ХХК-тай хамтран дэлхийн стандартад нийцсэн музейн виртуал өрөөг Япон улсын "Panasonic" брэндийн проектор болон линз, Герман улсын "Neumann" брэндийн “Дольби 7,1” дуугаралтын систем, "Dataton" брэндийн "Watchout" сервер зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологиор иж бүрэн тохижуулсан байна. Уг виртуал өрөө стандарт видеог 10 дахин томруулсантай тэнцэхүйц өндөр нягтаршил бүхий дүрслэлийг үзүүлж, үзэгчдэд бодит мэт мэдрэмжийг төрүүлэх аж.
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулж Монгол бахархлын өдрийг улс нийтээрээ тэмдэглэдэг билээ. Энэ өдөр 11-р сарын 14 буюу ирэх Мягмар гарагт тохиож буй тул нийтээрээ амрах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.