УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Тогтохсүрэн: Тэтгэврийн нэмэгдэлд шаардлагатай 140 тэрбумыг шийдвэрлэсэн

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Сангийн сайд Б.Жавхлан нар өнөөдөр /2023.11.13/ Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн талаар мэдээлэл хийв.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр, "УИХ дахь ажлын хэсэг улсын төсвийн орлогыг нэмэгдүүлсэн. Нийт 590 орчим тэрбум төгрөгөөр. Нэмэгдүүлсэн орлогоороо төсвийн тэнцлээ сайжруулсан. 25.9 болж нэмэгдсэн. 2 их наяд гаруй төгрөгийн төсвийн алдагдал байгаа. Үүнийг 1.5 руу оруулсан. Хоёрдугаарт, төсвийн зарлагыг 320 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан. Төсвийн ерөнхийлөн захирагч нарынхаас 1.88 хувийг жигд хасаж, 320 орчим тэрбум төгрөгөөр зарлагаа бууруулсан. Хөрөнгө оруулалтын хэмжээ бага зэрэг нэмэгдсэн. Аудитын байгууллагаар хянагдсан. 110 объектын төсөвт өртгийг нэмж оруулсан.

Тэтгэврийн нэмэгдлийн асуудлыг шийдсэн. Дөрөвдүгээр сарын 01-нээс 10 хувиар нэмнэ гэж яригдаж байсан. Үүнийгээ жигдэлсэн тоогоор буюу 100 мянган төгрөгөөр нэмнэ. Тэтгэврийн нэмэгдэлд шаардлагатай 140 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн.

Төсөв дагаж 21 хууль, 8 тогтоол батлагдсан. Тухайлбал, Газрын хуулиар бүх шатны Засаг дарга олгодог байсан. Үүнийг болиулж, Засгийн газар түр хугацаанд зогсоосон. Энэ хуулийн заримыг нь дэмжиж, заримыг нь дэмжээгүй хэлбэрээр батлагдсан. Төрийн албаны хуулиас Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт очиж ажиллавал ажилласан жил нь 1.5 жилээр нэмэгддэг зохицуулалтыг онцын шаардлагагүй гэж үзэж хассан" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 13, 2023 14:00

Ээ хөөрхий тэтгэвийн нэмэгдэл он гараад нэг улир�##� хойшлуулж сонгуулийн өмнө өгч рекламд ашиглахаар төсөв бат�##�ж бга юм төсөвийн хууль гэж бхгүй болсон юм болов уу

Зам
Зам
11 сар 13, 2023 16:56

Их тэнэгтэх юм даа. Тэгшитгэж байснаас 10 хувь нэмсэн бол үр дүнтэй байх байсан юм. Улсын ерөнхийлөгч , урд гудамжины батаа өвгөн 2 адилхан нэмэгдэж байна. Цагтаа 2 өөр ажил хийж ,өөр өөр ц�##�ин авч нэг нь илүү нөгөө нь бага НДШ төлж байсан. Үүгээрээ явах ёстой биш үү Тогтохсүрээн. Зөвхөн сонгуульд зориулсан шоу хийж ахмадуудаас сан�##� авах гэсэн арга з�##�ь юм даа. Та нарыг ахин хэзээ ч сонгохгүй за дуракуудаа.

Холбоотой мэдээ

Back to top button