Израилын цэргүүд Газын зурвас дахь хамгийн том эмнэлэгт хүчээр нэвтэрлээ

Израилын Зэвсэгт хүчин Хамас бүлгийг Газын зурвас дахь эмнэлгүүдийг нуувч болгон ашигладаг гэж мэдэгдсэн. Харин Хамас үүнийг эрс үгүйсгэсэн билээ. Тэгвэл лхагва гарагт /2023.11.15/ АНУ Газын зурвас дахь хамгийн том эмнэлэг болох Аль Шифаг хамас нуувч болгон ашигладаг гэж мэдэгдсэн юм.
Үүний дараа Израилын цэргүүд Аль Шифа эмнэлэгт хүчээр нэвтрэн нэгжлэг хийж эхэлсэн байна. Эмнэлгийн гадаа Израилын цэргүүд Хамас бүлгийнхэнтэй байлдан устгасны дараа нэвтрэн орж нэгжлэгээ эхлүүлжээ.
Цэргүүд Аль Шифа эмнэлэг дотор терроризмын дэд бүтэц болон зэвсэг илрүүлсэн гэж Израилын тал мэдэгдсэн юм. Харин Хамас “Газын зурвас дахь эрүүл мэндийн салбарыг устгах зорилготой гэмт хэргүүдээ зөвтгөхийн тулд зэвсэг олдсон гэж худал мэдээлэл дамжуулж байна” гэсэн юм.

Эмнэлэгт нэвтрэн орсны дараа энгийн иргэд, өвчтөнүүд болон эмнэлгийн ажилчид ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй байна.
Израилын Зэвсэгт хүчин цэргүүд “эмнэлгийн хэрэгсэл”, “хүүхдийн хоол” гэсэн бичигтэй хайрцаг барин, эмнэлгийн хажууд зогсож байгаа зураг нийтэлжээ. Аль Шифа эмнэлэг түлш, эрүүл мэндийн хэрэгсэл, цахилгаангүй улмаас үйл ажиллагаагаа зогсоосон.
Ийм учраас дэлхийн нийтийн анхаарал тус эмнэлэгт буй нярай хүүхдүүд болон өвчтөнүүдийн эрүүл мэндэд төвлөрсөн байв. Тэгвэл Израилын Зэвсэгт хүчин “Израилаас авчирсан инкубатор, хүүхдийн хоол, эмнэлгийн хэрэгсэл Шифа эмнэлэгт амжилттай хүргэгдсэн” гэж мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эмнэлэгт биш эмнэлгийн дор В1 давхарт нуугдаж байна гээ биздээ
Израил хэний нутагт байгаа билээ
Delhii dayar Palestine iig demjij tsumiin zebsegeer zebsegleh heregtei Isreal pashist Germany gitlar iig zalgaj ba
Хойноос ирээд хот манайх гэхчээр Израйл тэр янкуудтайгаа дэлхийгээс �######�маар юм хор хэн найруулж байна муусайн еврей нар
Юу ч илрээгүй худ�##� гүтгэлэг гэдэг нь батлагдсан даа.