Улс төрийн мэдээ

Есөн байнгын хорооны даргыг шинээр сонгоно

УИХ дахь МАН-ын бүлгийн мэдээллийн үеэр Д.Тогтохсүрэн дарга есөн байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлагатай байгаа талаар дурдлаа.

Тодруулбал, УИХ-ын нийт есөн байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан байна. Иймд энэ долоо хоногт тав, ирэх долоо хоногт дөрвөн байнгын хорооны даргыг сонгохоор болжээ.

Байнгын хорооны дарга бол нэр дэвшин, олонхын саналаар сонгогддог албан тушаал. Тэгвэл нэр дэвшигчдийг эхлээд бүлэг дотроо тодруулж, дараа нь байнгын хороо дотроо санал хураах юм байна.

Байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байдаг.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button