Гадаад мэдээДЭЛХИЙ

Өмнөд Солонгосын Тээврийн яам “Aero Mongolia” компанийг торгожээ

БНСУ-ын Тээврийн яам “Vietnam Airlines” болон “Aero Mongolia” компаниудыг агаарын тээврийн  хуулийг зөрчсөн хэргээр торгосон байна. Вьетнамын нисэхийн компанийг 25 сая, “Aero Mongolia” компанийг 10 сая воноор торгожээ.

“Vietnam Airlines” компанийн онгоц долоодугаар сарын 14-ний өдөр Ханой хотоос Бусан хотын Гимхэ олон улсын нисэх буудалд хүрэх замдаа Инчоны нисэх буудалд түр газардсан байна. Ингэхдээ тус онгоц тав гаруй цаг Инчоны нисэх буудалд байрласан тул торгууль оногдуулсан аж.

Өмнөд Солонгосын Нисэхийн бизнесийн тухай хуулийн дагуу олон улсын нисэх онгоцны буудалд зорчигчтой онгоц дөрвөн цагаас илүү хугацаанд хөдөлгөөний бүсэд байрлахыг хориглодог байна.

Харин “Aero Mongolia” компани долоодугаар сарын 1-нээс хойш Инчон-Улаанбаатарын чиглэлд зөвшөөрөлгүй нислэг хийсэн тул 10 сая воны торгууль тавьжээ.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөвшөөрөлгүй нисч буугаад байна гэж байх уу. Худлаа юм зохиогоод л торгождээ

Зочин
Зочин

Аэро монгол гадаад нислэгийг ямар онгоцоор хийгээд байнаа. Болиулаач?

Зочин
Зочин

5 цаг гаруй хугацаагаар зогссон.

Зочин
Зочин

Хямд нэрээр стандарт биш үйлчилгээ үзүүлж байгаа юм бна лээ. Хоол жүүс юу ч байхгүй

Зочин
Зочин

Танк үои

Зочин
Зочин

uher mongoluud dandaa l butehgui novshiin yum hiij baidag.

Зочин
Зочин

хохь нь онгироо новш чулунбатар хаха

Холбоотой мэдээ

Back to top button