Нийгмийн
Улаанбаатар-Бор-Өндөр чиглэлд маргаашаас автобус явна

Маргааш буюу 11 сарын 24-ний өдрөөс “Улаанбаатар хот-Хэнтий аймгийн Бор-Өндөр сум-Улаанбаатар хот” чиглэлд хот хоорондын нийтийн зорчигч тээвэр явж эхлэхээр болжээ.

Тодруулбал, Улаанбаатар хотоос Бор-Өндөр сум руу Лхагва, Баасан, Ням гараг бүрийн 16:00 цагт Баянзүрх тээврийн товчоон дээрээс буюу "Тэнгэр плаза"-аас хөдөлнө. Харин Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас Улаанбаатар хот руу Даваа, Пүрэв, Бямба гараг бүрийн 10:00 цагт тогтмол явах аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.