Нийгэм мэдээ

"Playtime 2024" фестивалийн тасалбар 360 мянгаас сая 200 мянган төгрөг

Жил болгон зохион байгуулагддаг “Playtime Festival  2024”-ийн тасалбар худалдаанд гарлаа. Фестиваль 2024 оны долдугаар сарын 4-7 өдрүүдэд зохиогдоно.

“Playtime Festival 2024”-ийн Early bird тасалбар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн худалдаанд гарлаа.

Early Bird тасалбарбн үнэ: VIP тасалбар 1 сая 200 мянган төгрөгөөр, дөрвөн өдрийн энгийн тасалбар 360 мянган төгрөг болон хямдарчээ.

Харин “Playtime Festival 2023” наадмын үзэгчдэд 50 хувийн хөнгөлөлттэй тасалбар худалдан авах юм байна. Тэгэхээр өнгөрсөн жилийн үзэгчид VIP тасалбарыг 600 мянган төгрөгөөр, энгийн тасалбарыг 180 мянган төгрөгөөр худалдан авах аж. Мөн энэ жилийн наадам Гачууртын “Монгол шигтгээн”-д бус Налайхад болно.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button