Гадаад мэдээДЭЛХИЙ

Ирландын нийслэлд мэстэй этгээд таван хүний биед халджээ

Ирландын нийслэл Дублинд мэстэй этгээд сургуулийн ойролцоо халдлага хийж хоёр насанд хүрсэн хүн, гурван хүүхдийн биед гэмтэл учруулжээ. Цагдаа нар 50 настай эрэгтэйг баривчилсан байна.

Хохирогчдоос 5 настай охин ноцтой гэмтсэн тул эмнэлэгт хүргэгдэн яаралтай эмчилгээ хийлгүүлжээ. Одоогийн байдлаар баривчлагдсан этгээд ямар зорилготой тус халдлагыг үйлдсэн нь тодорхойгүй гэж мэргэжилтнүүд мэдээлсэн юм.

Уг явдлын дараа Дублин хотын гудамжнуудад үймээн дэгдэн, бослого гарсан байна. Босогчид цагдаа нар луу салют буудаж, хэд хэдэн автобус болон цагдаагийн машиныг шатаажээ.

Босогчид хэд хэдэн дэлгүүр лүү хүчээр нэвтрэн тоносон байна. Дублын хотын цагдаагийн алба бослого дууссаны дараа гудамжнуудад 400 гаруй цагдааг байршуулжээ. Цагдаагийн албаны ахлах Патрик МакМенамин “Зарим алба хаагчдын биед халдсан ч азаар хэн ч ноцтой бэртэл аваагүй” гэж хэлсэн юм.

Ирландын цагдаагийн албаны ахлах Дрю Харрис цагдаагийн албаныхан эмх замбараагүй байдлыг хяналтдаа авахаар ажиллаж байхад хэт барууны үзэлтэй галзуу, танхай бүлэглэлийн гишүүд бослого гаргасан хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button