Нийгэм мэдээ

"Playtime" наадам 2023 оны үзэгчдэд тасалбарыг 50 хувь хөнгөлнө

Playtime Festival 2024 оны  Early Bird хямдралтай тасалбар 11 сарын 23-ны 12:00 цагаас  эхлэн 12 сарын 04-ны 18:00 цаг хүртэл наадмын албан ёсны тасалбар борлуулагч Shoppy.mn-ээр борлуулагдаж эхлэх юм. Playtime Festival 2024 наадам нь бууриа сэлгэн шинэ газар болох ба Налайх дүүргийн нутан дэвсгэрт 7 дугаар сарын 4, 5, 6,7-ны өдрүүдэд буюу нийт дөрвөн өдрийн турш зохион байгуулагдах билээ. 2027 он гэхэд Азийн тэргүүлэх топ 5 хөгжмийн фестивалийн нэг болох зорилготой Playtime Festival Улаанбаатар хотыг хөгжмийн хот болгох, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, залуусын хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд үнэ хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.

“Earth. Music. Love” уриан дор хөгжмөөр дамжуулан залууст эерэг хандлага түгээн ногоон хөгжилд уриалдаг Playtime Festival нь бүхий л үйл хэргээрээ ногоон тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан ажилладаг. Тэр ч утгаараа энэхүү зорилго зорилтоо улам бататган “Playtime тогтвортой ногоон хүрээлэн”  байгуулж үлгэр жишээ ногоон наадам болохоор зорин ажиллаж байна.  

Playtime 2023 оны үзэгчид Early Bird үеэр тасалбар авбал үндсэн тасалбарын үнээс 70% хөнгөлөлтэй тасалбар авах боломжтой ажээ. Учир нь Playtime 2023 оны сүүлийн өдөр нь үер усны аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын албаны өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцлийн дагуу давагдашгүй хүчин зүйлийн улмаас цуцлагдсан билээ. Хэдийгээр сүүлийн өдөр зохион байгуулагчдын үйл ажиллагаа, хүсэл зоригоос үл хамааран цуцлагдсан ч наадмын зохион байгуулагчдын зүгээс хөгжимд хайртай үнэнч үзэгчидэдээ 2024 оны тасалбарыг 50 хувь хөнгөлтэй үнээр боруулахаа амласан юм. Тэгвэл 2023 оны энгийн болон VIP тасалбар авсан бүх үзэгчид Early bird тасалбар борлуулалтын үеэр энэхүү эрхээ эдлэх боломжтой аж. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 25, 2023 10:02

Жил ирэх тусам үргэлжлэх өдрийг сунгаад л байх юм. Нэртэйгээр нь 7 хоног болгооч

Зочин
Зочин
11 сар 25, 2023 10:04

7сарын 4,5ны ажлын өдрийг яах болж байнаа. Монголд ажил хийдэг өдөргүй хүнгүй болохнээ

Back to top button