Нийгмийн

Улс тунхагласны баярын өдөр тохиож байна

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ны ням гарагт Улс тунхагласны баярын өдөр тохиож байна. Тодруулбал, Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, БНМУ тунхагласны 99, жилийн ойн өдөр билээ.

Иймд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу бүх нийтээр амардаг аж.

1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон билээ.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 26, 2023 11:33

Нандин-Эрдэнэ таны бичсэн зүйл гарчигтайгаа утгын хувьд зөрчилдөж бна. "Улс тунхагласны" гэсэн чинь буруу ! Энэ өдөр ямар ч "улс тунхаглаагүй" юмаа. Харин Хаант засгийг ха лж Бүгд Найрамдах засагт ши лжсэн өдөр гэж та зав бичсэн бна.
За лруулах хэрэгтэй юм биш үү !!!

Холбоотой мэдээ

Back to top button