Гадаад мэдээДЭЛХИЙ

Пап лам уушгины үрэвсэлтэй болсон тул номлол уншсангүй

Гэгээн ширээт улсын тэргүүн, Пап лам Францис ням гараг болгон Гэгээн Петрийн талбайн өмнө номлол айлддаг. Харин өнгөрсөн ням гарагт /2023.11.26/ Францис Петрийн талбайн өмнө сургааль айлдаагүй байна.

Тэрбээр оршин суудаг сүмээсээ шууд дамжуулалтаар ярьж “Эрхэм ах болох эгч дүүс нар минь. Өнөөдөр сайхан ням гариг байна. Уушгиндаа үрэвсэлтэй болсон учраас өнөөдөр би олны өмнө үг хэлж чадахгүй нь” гэсэн байна. Францисын оронд түүний хажууд суусан эцэг Паоло Брайда номлолыг уншсан аж.

Францис ханиад хүрсний улмаас төлөвлөсөн ажлуудаа цуцлаад байсан юм. Тэрбээр бямба гарагт /2023.11.25/ Ром хотын эмнэлэгт үйлчлүүлсний дараа Ватикан Пап ламыг уушгины асуудалгүй гэж мэдэгджээ. Тэгтэл Францис ням гарагт үг хэлэхдээ уушгины үрэвсэлтэй гэж Ватиканы мэдэгдлээс эсрэг зүйл хэлэв.

Түүний туслах номлолыг уншсаны дараа Францис “Та бүхэн ням гарагийг сайхан өнгөрүүлээрэй. Миний төлөө залбирахаа бүү мартаарай. Өдрийн хоолой таатай зооглоорой, дараа уулзацгаая” гэж номлолыг дуусгасан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Chujk
Chujk
11 сар 27, 2023 17:59

Монголд ирээд иим болчихож бгаан

Мэдэж бичих хэрэгтэй
Мэдэж бичих хэрэгтэй
11 сар 27, 2023 18:19

Пап лам гэдэггүй. Лам гэдэг нь төвөдийн шашинд хамаатай төвөд үг. Папыг Ромын пап гэж хэлж заншсан

Холбоотой мэдээ

Back to top button