Гадаад мэдээДЭЛХИЙ

Өмнөд болон Хойд Солонгос дайтах нь цаг хугацааны асуудал гэжээ

БНАСАУ-ын “KCNA” төрийн өмчит телевиз ням гарагт /2023.12.03/ нийтэлсэн мэдээндээ Солонгосын хойгт дайн гарах нь цаг хугацааны асуудал, хэрвээ Өмнөд Солонгос ямар нэгэн дайсагнасан үйлдэл гаргавал хүйс тэмтэрнэ гэж бичжээ.

Тус нийтлэлийг бичсэн цэргийн тоймч Өмнөд Солонгосыг 2018 оны цэргийн иж бүрэн тохиролцоог цуцалсан гэж буруутгасан байна. Тус тохиролцоог хоёр Солонгосын хил дээрх хурцадмал байдлыг намдаахын тулд үүсгэж байсан юм.

Умард Солонгос тагнуулын хиймэл дагуулаа хөөргөсний дараа Өмнөд тохиролцооны зарим хэсгийг хүчингүй болгожээ. Хариуд нь Хойд Солонгос тохиролцооноос гарсан юм. Тохиролцооноос гарсан тул БНАСАУ хил дээрх постуудыг сэргээж, цэргийн хүнд механизмууд байрлуулжээ.

Хойд Солонгосын хиймэл дагуулыг хөөргөсөн пуужин

Энэ талаар Умардын цэргийн тоймч “2018 оны тохиролцоо нь зэвсэгт хүчин хамгийн их төвлөрсөн хил дээр санамсаргүй цэргийн мөргөлдөөнөөс сэргийлэх хамгийн сүүлийн механизм, эцсийн шугам байсан” гэж бичсэн байна.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button