Нийгэм мэдээЭРҮҮЛ МЭНД
Сумын эмч нар малчин айлд очиж, цус алдсан эмэгтэйд яаралтай хагалгаа хийжээ

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн алсын түргэн тусламжийн баг Лүн сумын төвөөс 15 км зайд, цас зудтай малчин айлд очин их хэмжээний цус алдаж, биеийн байдал нь маш хүнд, шокийн байдалтай байсан жирэмсэн эмэгтэйд гэрийн нөхцөлд яаралтай хагалгаа хийж амийг нь аварчээ. Бага сартай, савны гадуурх жирэмслэлт байсан тул ураг эндсэн байна.
Эмэгтэйн амь насыг аврах ажиллагаанд Лүн сумын эрүүл мэндийн төвийн хамт олон, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эрхлэгч эмч Л.Цэрэндолгор, мэдээгүйжүүлгийн эмч Г.Бат-Оргил, эмэгтэйчүүдийн эмч С.Батцэцэг, мэс заслын сувилагч Ө.Ширнэн, мэдээгүйжүүлгийн сувилагч Л.Нямдаваа, жолооч Н.Сүх-Очир нарын мэс заслын баг, 103 диспетчер сувилагч М.Өнөцацрал нар ажиллажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг хамт одонд ажлын амжилт
Маш сайхан нүүрс бна
Баяр хүргэе. Цагаан нөмрөгт баатрууд минь амжилтын цаана шагн�##� бий
Мундаг байна.