Нийгэм мэдээ

7018-1955 дугаараас ХХБ-ны нэрийг барин залилан хийж байна

7018-1955 дугаараас "Худалдаа хөгжлийн банкнаас ярьж байна, та регистрийнхээ сүүлийн 4 оронтой тоог хэлнэ үү, дансны мэдээлэл хэлж өгөх гэсэн юм, мессэж илгээсэн байгаа тул харна уу, судалгаа авах гэсэн юм" гэх зэргээр иргэд рүү ихээр залгаж байгаа аж. Тус дугаар руу эргээд залгахаар холбогддоггүй бөгөөд ХХБ-ны аль ч салбарын утас биш тул иргэдийг залилангийн хэргийн хохирогч болохоос сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг санууллаа.

ЦЕГ-аас энэ төрлийн хэрэг бүртгэгдсэн эсэхийг тодруулахад "Одоогоор Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасагт ийм хэрэг бүртгэгдээгүй байна" хэмээсэн юм.

Ташрамд дурдахад "Войс пишинг" буюу утсаар ярьж иргэдийн банкны мэдээллийг авч, данснаас нь их хэмжээний мөнгө авсан хэрэг Өмнөд Солонгос улсад ихээр гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 13, 2023 12:59

Утсаар өөрийн мэдээллээ өөрөө хэлж өгөөд мөнгөө �##�даж байв�##� хохь нь гэж л хэлэх байх даа.

Зочин
Зочин
12 сар 14, 2023 10:16

Утасны дугаар нь тусгай дугаар байна шүүгээ. Ийм дугаарыг хэн дуртай нь авдаггүй. Гэрээ хийж байж авдаг. Тэгэхээр эзэн нь тодорхой байгаа шүүгээ.

Холбоотой мэдээ

Back to top button