Нийгэм мэдээ
UBCab 3-15 мянгын нэмэлт төлбөрт үйлчилгээгээ оргил цагуудад зогсоолоо

Автомашины дугаарын хязгаарлалтаас үүдэн UBCab такси үйлчилгээний дуудлагын эрэлт огцом нэмэгдэж, үйлчлүүлэгч иргэд "Plus" буюу нэмэлт төлбөртэй цэсийг нь ихээр сонгох болжээ. Тиймээс жолооч нар зөвхөн нэмэлт төлбөр санал болгосон дуудлагыг хүлээн авч, энгийн дуудлагыг орхих сөрөг үр дагавар гарсан байна.
Иймд тус компанийн зүгээс цаг үеийн хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж, үнийн хөөрөгдөлтийг хязгаарлах үүднээс "Plus" цэсээ оргил цаг буюу 07:15-10:30, 17:15-21:30 цагийн хооронд хаажээ.
Харин бусад цагт нэмэлт төлбөртэй цэс нь хэвийн буюу дуудлагын хөлс нь 1000 төгрөг, нэмэлт төлбөр нь 3-15 мянган төгрөгийн хооронд байх аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ub cab iin joloo ch hljiin udurt 50-80 hiideg gj tvgjreliin mash tom subiekt ub cab blson bvrtgeltei bvh mashinuud haltuur hiideg yum bn udurjinguu mash undur tatbar abah hregtei joloo ch naraas
Дугаараа юм дурак вэ чи